Оросын эмэгтэйчүүд гадаадын иргэдэд зориулан тээгч эхийн үйлчилгээ үзүүлэхийг хориглох шийдвэр гарчээ. Энэ хоригийг тусгасан хуулийг пүрэв гарагт Төрийн дум баталсан талаар Евроньюс мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мээдэлснээр, гадаадын иргэдийн хүүхдийг тээж, тээгч эхийн үйлчилгээ үзүүлэхийг хориглох хуулийг өнгөрсөн оны 12 дугаар сард парламентын доод танхимд өргөн барьсан аж. Энэ хуульд зааснаар, тээгч эхийн үйлчилгээг гагцхүү ОХУ-ын иргэн, гэрлэсэн эсвэл эмнэлгийн заалтаар хүүхэд төрүүлэх боломжгүй эмэгтэйчүүд л авах боломжтой юм байна.
Хуулийн зорилго нь гадаадын иргэдэд зориулан хүүхэд тээхийг хориглох явдал байсан бөгөөд гадаадаас ямар зорилгоор ирж хүүхэд авч явж байгаа, хүний наймаанд явж байгаа эсэх нь ч тодорхойгүй тул Орост төрж буй хүүхдүүдийг хамгаалах зорилготой ийм хууль боловсруулсан гэж хууль санаачлагчид мэдэгджээ.
Хуулийн төсөл санаачлагчдын нэг болох Думын гишүүн Володины өгүүлснээр сүүлийн хэдэн жилд Орост тээгч эхээс төрсөн 45 000 хүүхдийг хилийн чанад руу авч явсан байна. Энэ үйлчилгээ нь хоёр тэрбум еврогоор хэмжигдэх асар том хууль бус бизнес хэмээн Володин онцолжээ. Мөн энэ хуулийг санаачлахад нөлөөлсөн нэг үйл явдал 2020 оны нэгдүгээр сард болсон юм.
Тухайн үед Москвагийн нэгэн орон сууцнаас хэд хэдэн нярай хүүхэд олсноос нэг нь нас барсан байжээ. Энэ хэрэгтэй холбоотойгоор хүний наймаа гэсэн заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн, нөхөн үржихүйн эмнэлгийн ажилтнууд болох найман хүнийг баривчилж байв.
Г.Бямбасүрэн