Бразилийн шигшээ баг Хорватын багтай тоглохоос өмнө хэвлэлийн бага хурал зохион байгуулжээ. Энэ үеэр сэтгүүлчид Бразилийн шигшээ багийн хэвлэлийн төлөөлөгч Винисиус Родригесийг муур шиг дуугарч угтсан байна.
Сэтгүүлчид ийнхүү муур шиг дугарч угтах болсон нь 12 дугаар сарын долооны өдөр болсон үйл явдалтай холбоотой аж. Тухайн өдөр хэвлэлийн бага хурал дээр Бразилийн шигшээ багийн хэвлэлийн төлөөлөгч хөлбөмбөгчдийн өмнөх ширээн дээр авиран гарсан муурыг базаж аван, шал руу шиджээ.
Хэвлэлийн төлөөлөгчийн энэ үйлдэл олны дургүйцлийг төрүүлж, сэтгүүлчид төдийгүй амьтны эрх хамгаалагчид Винисус Родригесийг ихэд шүүмжилсэн байна. Анхандаа муурыг илж байсан ч удалгүй базаж аван шидсэнп дургүйцсэн сэтгүүлчид пүрэв гарагт болсон хэвлэлийн хурал дээр Бразилийн шигшээ багийн хэвлэлийн төлөөлөгч гарч ирэхэд өөдөөс нь муур шиг дуугаран угтсан гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |