Германы канцлер Олаф Шольц Германы холбооны канцлерын албан тушаалд дахин нэрээ дэвшүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэж мэдэгджээ. Тэрбээр 2025 онд болох бундестагийн сонгуульд ялснаар канцлерын албан тушаалд улиран сонгогдох боломжтой юм.
Funke медиаконцерны сэтгүүлчид түүнийг ирэх сонгуульд дахин нэр дэвших эсэх талаар асуухад тэрбээр "Мэдээж би нэрээ дэвшүүлнэ" хэмээн хариулжээ.
Шольц 2021 онд парламентын сонгуульд ялсан ХБНГУ-ын Социал ардчилсан намыг төлөөлдөг. Энэ нам ногоонтнууд болон Чөлөөт ардчилсан намтай нэгдэж, харьцангуй тогтвортой эвсэл байгуулсан юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |