Германд Хятадын Синовак вакциныг албан ёсоор бүртгэжээ. Улмаар ХБНГУ-ын Эрүүл мэндийн сайд Карл Лаутербах коронавирусийн эсрэг вакциныг Хятадаас импортлохыг зөвшөөрсөн байна.
Ийнхүү Германд Хятадын вакциныг зөвшөөрснөөр 12 дугаар сарын долооны өдрөөс эхлэн Синовак вакциныг Германд импортлохыг зөвшөөрчээ. Энэ вакцинаар Германд амьдарч буй Хятадын иргэдийг дархлаажуулах аж. Мөн Хятад вакцин ашиглан дархлаажуулах ажлыг гагцхүү Хятадын дипломат төлөөлөгчдийн газрууд дээр зохион байгуулах аж.
Өмнө нь зөвхөн Германд хүлээн зөвшөөрөгдсөн вакцин тариулсан хүмүүсийг дархлаажуулалтад хамрагдсан гэж үздэг байсан бол Синовак вакциныг Германд бүртгэснээр энэ вакцин тариулсан хүмүүс ч дархлаажуулалтад хамрагдсанд тооцогдох аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |