Нүүрсний хулгайч нарыг илчилж, хариуцлага тооцохыг шаардсан жагсагчид талбайг дүүргээд байна. Жагсагчид Төрийн ордон руу дайрах оролдлогыг хоёр ч удаа хийлээ. Жагсаалын явцад эмх замбараагүй байдал үүсч иргэд эмх замбараагүй байдалд хүрлээ. Үүнтэй холбоотойгоор ЦЕГ-ын дэд бөгөөд НЦУГ-ын дарга, бригадын генерал Р.Отгонжаргал өглөө.
ЦЕГ-ын дэд бөгөөд НЦУГ-ын дарга, бригадын генерал Р.Отгонжаргал "Иргэдийн жагсаал цуглаан бүртгэлгүй зохиогдож байна. Цагдаагийн байгууллага иргэдийн эрх тэгш байдлыг харгалзан үзэж аль болох хүч хэрэглэхгүй тайван байдлаар зохицуулахыг хичээж байна. Энэ тайван жагсаалын хажуугаар олон нийтийг буруу зүйлд уриалж үймээн дэгдээсэн хэсэн бүлэг хүмүүс гарч ирсэн. Тухайлбал, нүүрсний асуудалтай холбоотой зарим хүмүүс жагсаал цуглааныг далимдуулж Эрдэнэс Тавантолгой ХК-ийн өмнөх удирдлагууд нийгмийн сүлжээ болон иргэдийн тайван жагсаалыг бусниулж, залуусыг өдөөн хатгах зэргээр жагсаалын тайван бус болгож, хурцадмал байдал үүсгэсэн.
Мөн төв төлбайд Гацуур шатаасан иргэн мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдсон. Мөн тэрбээр жагсагчдаас нэг ч хүнийг баривчилж, хориогүй" гэсэн мэдээллийг өглөө.