БНСУ-д барилгын цементэд дарагдсан хоёр монгол иргэний нэг нь нас баржээ

Өмнөд Солонгосын Кёнсанбүг мужийн Сонжү-гүн хотын Бёкжин-мён дүүрэг барилгын ажил хийж байсан хоёр монгол иргэн цементэд дарагдсан хэрэг гарсан. Уг хэрэг нь 11 дүгээр сарын 28-нд 15:23 цагийн орчимд байшингийн дотор засвар хийж байсан хоёр монгол иргэний дээрээс цемент нурж дарагдсан хэрэг гарсан юм.
Дарагдсан иргэд нь Монгол Улсын иргэн 40 настай А, 20 настай Б нар байсныг “Kyongbuk” цахим хуудас мэдээлсэн билээ. Тэд цемент доор дарагдсан байсныг эмнэлэгт хүргэсэн гэж Гал түймэртэй тэмцэх газраас мэдээлэв. Мэдээллийг хүлээж аваад цагдаа, гал сөнөөгчид нийлсэн 40 орчим хүн, 17 техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ.
22 настай иргэн А, 40 настай иргэн Б нар өртсөн бөгөөд холбогдох албаныхан очиход иргэн Б-ийн зүрх нь зогссон байсныг анхан шатны тусламж үзүүлж аварч шуурхай эмнэлэгт хүргэсэн гэж байсан юм. Харин 40 настай монгол иргэн Б нь сэхээнд байсан хэдий ч гэмтлээ даалгүй нас барсан хэмээн ГХЯ-наас хариу мэдээлэл өглөө. Одоогоор талийгаачийн ар гэрийнхэнд тусламж үзүүлж ажиллаж байгаа юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ