Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны ханш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Гялгар замаас болж өдөрт 100 гаруй хүн ГССҮТ-д хандаж байна
2022-11-28


 
Өвлийн эхэн сар эхэлмэгц цас орж зам талбай мөстөж халтиргаа гулгаа үүсэж нийслэлчүүд автомашинтай бүү хэл явган зорчиход ч хүндрэлтэй болдог. Дэлгүүрээс гарч явахдаа, гудамжаар алхахдаа, ажил, сургуулиа тарахдаа, эсвэл автобусны буудал дээр халтирч унаж, бэртэж гэмтсэн тохиолдол нэмэгдсээр. Гялгар толигор замаас болж өдөрт 100 гаруй хүн их бага хэмжээгээр гэмтэн ГССҮТ-д ханддаг байна.

 

Нийслэлийн нийтийн эзэмшлийн гантиг чулуун замууд ихэвчлэн төрийн эзэмшил бүхий хэсгүүдэд байдаг. Түүнээс шалтгаалж олон зуун хүн бэртсэн ч хохирлоо барагдуулж чаддаггүй. 


Хэрэв албан байгууллагын ойролцоох гялгар зам дээр унаж бэртсэн тохиолдолд иргэд гомдлоо харьяа дүүргийнхээ иргэний хэргийн анхан шатны шүүхэд мэдүүлж, хохирлоо барагдуулах эрхтэй байдаг. Энэ мэтчилэн Гэм хорын хохирлын гомдол мэдээллийг иргэд  дүүргүүдийн иргэний хэргийн шүүхэд ч өгөх боломжтой. Харин нийтийн эзэмшлийн зам талбайд халтирч унасан тохиолдолд иргэн өөртөө л гомдоно гэсэн үг.

 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд ГССҮТ-ийн амбулаторийн тасагт 700 орчим хүн хандаж тусламж үйлчилгээ авсан бөгөөд эдгээрийн 20 гаруй хувь нь зөвхөн халтиргаанаас болж бэртэж гэмтжээ.

 

Хэдийгээр иргэд өөрсдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах ёстой ч нийтийн зам талбайд эзэмшигч байгаа тохиолдолд тухайн зорчих хэсгийн талбайг цэвэрлэх үүрэгтэй. Тодруулбал, албан байгууллагууд халтирч унаж, бэртэхээс сэргийлсэн наалт наах зэргээр арга хэмжээ авах зохицуулалттай. Аж ахуй нэгжүүдийн тухайд гадна орчныхоо 50 метр зайд халтиргаа, гулгаатай талбайг цэвэрлээгүйн улмаас иргэд бэртэж гэмтвэл эмчилгээний зардал, энэ хугацаанд олох байсан орлогыг тухайн байгууллага хариуцдаг.


Хэрэв тухайн байгууллага хохирлыг барагдуулахаас татгалзвал иргэд Иргэний шүүхэд хандах боломжтой. Эрүүл ахуйн тухай хуулийн 4.4.3, 13.1.6 дугаар заалтад тусгаснаар байгууллага, аж ахуй нэгж өөрийн ашиглалтад байгаа зам талбайг арчилж цэвэрлэх, зорчих хэсгийн аюулгүй байдлыг хангана гэж тусгасан байдаг. 


Ажиглаад байхад, нийслэлийн ихэнх хэсгийн явган хүний замын голд байрлуулсан байдаг харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан хөндлөн хэсэг бүр ч илүү аюултай бололтой. Замын голын энэ хэсэг хараагүй байтугай хардаг хүн явахад хамгийн аюултай гулгамтгай чанартай. Үүнийг ч мөн бодолцох нь чухал. Хөгжлийн бэрхшээлтэй, хараа муутай хүмүүсээ гадуур битгий яваарай гэж байгаатай л адил юм.


Ц.Наранцацрал

Shuud.mn
Сонин хачин
халтирдаг зам тавьдаг төр монголоос өөр байхгүй тархины хэмжээ нь тэр чааваас дандаа муу сурлагатнууд улс удирдахаар өөр яахав хахахахахах
2022-11-29
E:
Ийм тэнэг зам тавьж мөнгө идэж чанаргүй хульхи юм хийж байгаа хүмүүсийг хяндаг газарв байдгүй юмуу
2022-11-28
Чулуун:
Явган Зам сольж мөнгө угаагаад хот удаж байна. Цас орохоор явах боломжгүй болдог зам
2022-11-28
Болд:
Төр угаасаа муу менежер. Тэр тусмаа Монголын төр маш муу менежер. Тэдэнд "цавчаа" хийх нь хамгийн эн тэргүүний, чухал асуудал. Бусад нь пад ч байхгүй
2022-11-28
зочин:
Ямар дүнхүү толгойт нь явган хүний гялгар чулуун зам тавьдаг байна аа. Манайх шиг өвлийн хүйтэн улиралтай газар тохирохгүй ш дээ.
2022-11-28