ХӨСҮТ-өөс ковид болон томуу , томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа:
2022 оны 46 дугаар долоо хоногт ковидын 1855 тохиолдолд бүртгэгдсэн бол өнгөрсөн долоо 1192 байсан. PCR шинжилгээнд эерэг тохиолдол 5,9 хувьтай байсан бол энэ долоо хоногт нэмэгдээд 8,3 хувьтай болсон байна. Нас баралт мөн бүртгэгдсэн.
Халдварын тархалтын онцлогт тандалт судалгаа хийхэд 67 хувь нь ажлын байран дээрээ, ажлын газрын хүнээс авсан бол 38 хувь нь гэр бүлийн гишүүнээсээ халдвар авсан гэж хариулсан. Тиймээс ажлын байрандаа нэг өрөөнд олуулаа суудаг, хамтарч хоол иддэг, шинж тэмдэг илэрсэн хүн байвал аль болох хавьтлыг багасгах шаардлагатай.
Омикроны дэд хувилбарын халдвар авсан хүмүүийн 91.4 хувьд нь шинж тэмдэг илэрсэн бол 8.6 хувьд нь шинж тэмдэг илрээгүй. Мөн шинж тэмдгийн тухайд:
68 хувьд нь хоолой өвдөх,
64 хувьд нь хуурай ханиалгах
58 хувьд нь хамар битүүрэх
53 хувьд нь нус гоожих
35 хувьд нь халуурах шинж тэмдэг илэрсэн. Эдгээр нь амьсгалын дэд замын халдварын үед илэрдэг шинж тэмдгүүд байгаа учраас амьсгалын дээд замын өвчлөлийг үүсгэж байна.
Нууц үеийн хугацаа омикроны хувьд богиноссон, шинж тэмдэг илэрч байгаа хоног нь 0-9 хоног, нууц үе нь дунджаар хоёр хоног байна.
Хэрвээ та долоон сараас нэг жилийн өмнө өвдсөн бол давтан өвдөх эрсдэл хэвээр байна
Давтан өвдөлтийн хувь 58 хувьд хүрсэн. Омикроны энэ оны 1-2-р сарын давлагааны давтан өвдсөн тохиолдол 25 хувьтай байна. Гэтэл энэ давтан өвдөлт хоёр дахин нэмэгдсэн. Долоон сараас нэг жилийн дараа давтан өвдөж байна. Тиймээс ковидын дархлаа сэргээх вакциныг хийлгэх шаардлагатай" хэмээв.
Уншиж байна |