Манай Улсад Сагсан бөмбөгийн ААШТ-ий эрхийн төлөөх II шатны тэмцээн болно
2025 онд зохион байгуулагдах Азийн Аварга Шалгаруулах Тэмцээний эрхийн төлөөх эхний шатны тоглолтуудыг Монгол улс анх удаа нутагтаа хүлээн авч Монгол Улсын шигшээ баг хэсгийн хоёрдугаар байраар дараагийн шатанд шалгарсан билээ.
Монголын Сагсан бөмбөгийн холбооноос "FIBA Asia Cup 2025-Pre Qualifier-Second Round" буюу хоёрдугаар шатны тэмцээнийг зохион байгуулах хүсэлтээ ФИБА-д илгээсэн юм.
Тус тэмцээнийг 2023 оны хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулах эрх олгосныг албан ёсоор мэдэгдлээ.
Дараагийн шатны тус тэмцээнд Монгол, Тайланд, Малайз, Гуам, Хонконг, Сингапурын багууд өрсөлдөж шилдэг дөрвөн баг Азийн аваргын урьдчилсан шатанд тоглох эрх авах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ