Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавирусийн халдварын 176 тохиолдол батлагджээ. Үүний 82 нь Улаанбаатарт, 94 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 990,994 боллоо. Улаанбаатар хот болон 16 аймагт коронавируст халдвар (КОВИД-19)-ын батлагдсан 584 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Коронавирусийн халдвар батлагдсан аймгууд:
Өмнөговь- 80
Дархан-Уул- 3
Дорнод- 2
Орхон- 2
Дорноговь- 7 тохиолдол батлагдсан байна.
Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 21-нд халдварын 85 тохиолдол илэрсэн юм.
Уншиж байна |