Өнгөрсөн пүрэв гарагт хүүхдүүдийн хичээллэх анги танхимын дээврээс ус гоожсон, өвөлдөө маш хүйтэн осголтын маягтай үйл ажиллагаагаа явуулдаг байдлыг таслан зогсоох талаар сургуулийн удирдлагуудад удаа дараа хэлж шаардлага тавьж байсан багшийн биед халдсан, доромжилсон, ажлын байрны дарамт үзүүлж багш сурагчдын эрх зөрчигдөж байгаа юм.
Энэ үйлдлийг хүний эрхийн зөрчил хэмээн үзэж өнөөдөр /2022.11.21/ хохирсон багш нар сургуулийн зааланд мэдээлэл хийлээ.
Математикийн багш н.Уртнасан:
"Би тус сургуульд 21 дэх жилдээ математикийн багшаар ажилласан. 2022 оны 11 дүгээр сарын 17-нд пүрэв гарагт өглөө ажилдаа ирэхэд анги маш хүйтэн байсан. Би удирдлагуудад хэлсэн. Зөвхөн тэр үед ч санал тавиагүй, түрүү жил ч удирдлагуудад тавьсан. Гэтэл удирдлагууд анги нь хүйтэн байвал цонхтой цаг дээр дулаан анги руу сэлгэж суу гэдэг байсан. Багш нар 100 айл ойрхон учраас цонхоо өөрсдөө дулаалгын материал аваад цонхоо дулаалж байна.
Өвөл даардаг, зун борооны усанд автдаг орчинд сургалтын үйл ажиллагаа явж байна
Мужаан орж ирээд гурван цонхны хоёрынх нь түгжээг сольсон. Төд удалгүй цахилгаанчин, аж ахуйн дарга гэх мэт дөрвөн хүн орж ирээд, цахилгаанчин наачихсан байгаа цонхыг нээх гэж оролдсон. Гэтэл хойд цонх гээд хэлтэл тэнд байсан цэцэгнүүдийг хамаад, "түрүү жил өвөл болоогүй юм уу? Чи цонхныхоо түгжээг идсэн юм биш үү?" гэж орилсон. "Би юу гэж идэх вэ дээ" гэтэл аж ахуйн дарга хээв нэг зогсож байсан. Би биеэ хамгаалах гээд утсаа бариад "Бичлэг хийж байна" гэтэл утас унагаад, хойноос толгой дээрээс үсдэж, толгой руу цохисон.
29 дүгээр сургуулийн багш нар хүүхдүүдийн хичээллэх анги танхимын дээврээс ус гоожсон, өвөлдөө маш хүйтэн осголтын маягтай үйл ажиллагаагаа явуулж байгаа талаар мэдээлж байна. Энэ сургуульд таван жилийн хугацаанд захирал нь 10 удаа солигдсон.
Тэгээд цахилгаанчин над руу "Үйлдвэрчний хороо шоу хийдэг, сургуулийнхаа группт чамаас болоод орох ирэхгүй болсон" гэж орилсон. Тухайн хүнээс би яагаад гэнэт уурлаж байгаа юм бэ? Өнгөрсөн долоо хоногт цавууныхаа бууг өгөөч гэж асуухад чинь хоёулаа муудалцаагүй шүү дээ гэхэд "Сургуулийн группт миний дургүй хүн сэтгэгдэл оруулахад чи сэтгэгдэл дээр нь лайк дарсан байсан" гэж хариулсан. Удирдлагууд болохоор биднийг хувийн өш хонзонгийн шинжтэй юм байна. Цагдаагаар шийдүүл гэсэн. Лайк дарсныхаа төлөө хохирлоо, утас хагарсан, асахаа больсон."
Мөн цаашлаад, Манай сургууль хүйтнээс гадна гурван давхрын нийт 14 анги, коридорууд усанд автдаг. Хавар засвар хийгээд явдаг. Намар усанд автчихдаг. Есдүгээр сарын 1-ний өмнөх өдөр бид сургуулийн шохойтой зууралдаад байж байдаг. Нэг ангид 4, 5 хувингаар ус тосчихсон байдаг. Багш нар өөрсдөө засвараа хийдэг.
Хүүхдүүд маань зузаан хувцастай, халуун цай барьчихаад чичрээд суудаг.
Яагаад сургууль хүйтэн юм бэ, ус алдаад байгаа вэ гэхээр удирдлагын тогтворгүй байдалтай холбоотой. Яам нь захирлыг халдаг, нөгөөх нь шүүхдээд ороод ирдэг. Сургалтын менежерийг захирлаар тавихаар сургалт руугаа анхаарах уу, дулаан руу анхаарах уу гээд маш хэцүү.
Миний биед халдсан болохоор ч биш бид хэлье гэж бодож байсан. Удирдлагыг сургууль дотроос биш гаднаас боловсролын байгууллагад ажиллаж байсан туршлагатай, хөгжлийн ялгаатай байдлыг ойлгодог, ганцааранг нь биш баг хамт олноор нь томилж өгөөч гэж хүсэж байна" гэв.
Ц.Наранцацрал
Уншиж байна |