Өнгөрсөн шөнө Налайх дүүрэгт 15-16 насны 19 хүүхэд хордсон байдалтай эмнэлэгт хүргэгджээ. Өнөөдөр өглөөний байдлаар 19 хүүхдийн НАЙМ нь Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна. Хүүхдүүдийн биеийн байдалтай холбогдуулан ЭХЭМҮТ-ийн эмч нар шуурхай хуралдаж байна.
Одоогоор хүүхдүүд юунд хордсон нь тодорхойгүй байгаа аж. Хяналтын байгууллагууд хэргийн учир шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
П.ГОО
Уншиж байна |