Монголд салбараа нээхээр яригдаж буй McDonald’s тухай сонирхолтой баримтууд

Дэлхийн 119 улс орон дахь 40 мянга гаруй салбараараа дамжуулан өдөрт 68 сая үйлчлүүлэгчдэд үйлчилдэг дэлхийн хамгийн том гамбургер, түргэн хоолны сүлжээ зоогийн газрын тухай сайн муу олон зүйл сонсогддог. Дэлхий даяар McDonald’s хэмээх нэрийг андахгүй болсон биз ээ. Сүүлийн хэдэн хоног цахим сүлжээнд МсDonald's монголд орж ирнэ гэх цахим шуугиан болоод байгаа юм. Хүн бүрийн сонирхлыг татаж буй McDonald’s тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
1. МакДональдст хоол хүлээх хугацаа - 90 секунд. Гэхдээ энэ тоо нь байршил болон хэр их хүнтэй байгаагаасаа хамаарч өөрчлөгдөнө.
2. 1989 онд МакДональдс пицца зарж байсан. Харин пиццаг хоолны жороос хасах болсон шалтгаан нь түүний бэлэн болох үйл явц байсан юм. Пицца бэлэн болоход 11 минут шаардагддаг байсан бөгөөд тэд түргэн хоол гэсэн нэрээ алдахыг хүсэхгүй байжээ.
3. Макдональдст элсэх саналыг Харвардаас илүү их тавьдаг байна. Харвардад 6,2%, МакДональдст 7% хүн элсэх саналаа тавьдаг ажээ.
4. Америкт Макдональдсын салбарууд хоорондоо хамгийн холдоо 107 милийн зайтай байрладаг. Хамгийн хол салбар нь Өмнөд Дакотад байрладаг.
5. АНУ-д Макдональдсаас илүү Хятад ресторан байдаг байна. Америкчууд Хятад хоолонд илүү дуртай гэнэ.
6.Макдональдс болон НАСА хамтдаа "Гамбург 449" гэж нэрлэсэн гариг руу нисэх төлөвлөгөөтэй байсан ажээ. Гэхдээ нислэгийг хийгээгүй.
7. Зөвхөн кино болон сурталчилгааны зураг авалтанд зориулсан хуурамч Макдональдсийн ресторан бий. Энэ ресторанд нь ажилчдын хувцас, тавилга гээд бүх зүйл бий бөгөөд Калифорнид байдаг.
8. Макдональдс 100 тэрбум орчим бургерийг зарсан байна.
9. Зөвхөн франчайзаас олсон орлого нь 8.7 тэрбум болжээ.
10. Макдональдст 761,000 хүн ажилладаг байна. Энэ нь Люксембургийн нийт хүн амаас ч их аж.
11. Макдональдс 4 цаг тутам шинэ салбараа нээдэг.
12. АНУ-ын найман байгууллага тутмын нэгэнд ажилладаг хүн өмнө нь Макдональдст ажилладаг байсан гэнэ. Олон Холливудын одод болон алдартай жүжигчид Макдональдст ажилладаг байсан байна.
13. Хамгийн жижиг Макдональдсын ресторан Токиод байдаг бөгөөд ердөө 46 кв.м гэнэ. Харин хамгийн том нь Хятад улсад байдаг бөгөөд 2600 кв.м талбайг эзэлдэг ажээ.
14. Жил бүр Макдональдс 1,3 тэрбум кг төмс худалдан авдаг.
15. Макдональдсын хоолны зөвхөн 7 нь элсэн чихэр агуулаагүй байдаг.
16. Макдональдсын “Цезарь” салат нь гамбургераас илүү илчлэг.
17. Хамгийн хойд зүгт байдаг МакДональдсын салбар нь Финляндын Рованийд байрладаг.
18. Түргэн хоолыг маш ихээр хэрэглэдэг хүмүүсийг МакДональдсынхан “heavy users” хэмээн нэрлэдэг байна.
19. Японд Рональд МакДональд нэрийг Дональд Макдональд гэж өөрчилсөн байна. Учир нь хэлэхэд илүү хялбар байдаг аж.
20. 1968 онд Францад болсон Олимпийн үеэр Макдональдсынхан нисдэг тэргээр гамбургер цацжээ.
.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ