Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно
BF7, BQ1.2 хувилбар ядарч сульдах, шингэн нус гарах, хоолой сэрвэгнэх зэргээр илэрч байна
2022-11-11

Ковидын шинэ хувилбарын эмнэлзүйн мэдээлэл, гэрээр эмчлэх талаар мэдээлэл хийлээ.

 

ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа 

 

Монгол Улсад BF7, BQ1.2 гэх омикроны хоёр төрлийн шинэ хувилбар бүртгэгдсэн. Омикроны шинэ хувилбар болох ядарч сульдах, шингэн нус гарах, хоолой бага зэргээр сэрвэгнэх зэргээр илэрч байна. Шинээр тохиолдсон энэ хувилбарууд  дэлхийн 80 гаруй улсад өмнө нь бүртгэгдсэн хувилбар юм.


2022 оны аравдугаар сараас 11-дүгээр сарын 15-ныг хүртэл 21 аймаг 9 дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүд болон байнгын төвүүдэд томуугийн вакцинжуулалт явагдаж байна. 545 мянган хүн тун вакцинаас 190 мянган тунг хийгээд байна.

 

1-5 насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд болон архаг хууч өвчтэй ахмад настнуудад томуугийн вакциныг үнэ төлбөргүй хийж буй юм. Цэцэрлэгийн хүүхдүүдэд эцэг, эхийн зөвшөөрөлд нь үндэслэн цэцэрлэгт нь түр цэг байгуулан вакцжуулалт хийж байна.

 

Омикроны шинээр илэрсэн хувилбарууд халдварлах чадвар маш өндөр байгаа хэмээн дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулсан. 


 Тиймээс олон нийтийн газар ажилладаг, олон хүмүүстэй харилцдаг газруудыг маскаа тогтмол зүүхийг уриалж байна.  

 

Ковид болон томуу, томуу төст өвчин яг адил амьсгалын замаар халдварладаг тул иргэд амны хаалтаа зүүх, гараа угаах, агаар сэлгэлтийг сайжруулах, хүн хоорондын зай барих дэглэмээ баримтлах шаардлага үүсэж байна. Мөн Ковид болон томуугаас хамгаалах арга нь вакциндаа хамрагдах юм. Тиймээс иргэд вакциндаа идэвхтэй хамрагдаарай." хэмээлээ. 

 

Shuud.mn
Сонин хачин