FIBA-ын 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан нэгдүгээр шатны "D" хэсгийн тоглолтууд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 10-аас Улаанбаатар хотод эхэлсэн.
Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр 18:30 цагаас Монголын шигшээ баг эхний тоглолтоо Малайзтай хийнэ.
Тэмцээний эхний өдөр Малайзын шигшээ баг Тайландад 78-103 харьцаагаар хожигдсон бол нөгөө талд Таити Вьетнамын шигшээ багт 41-84 харьцаагаар хожигдсон.
Харин өнөөдөр 15:30 цагаас Тайланд - Таити, 18:30 цагаас Монгол - Малайзтай тоглох учиртай.
Хэсгээс хамгийн өндөр оноо авсан гурван баг урьдчилсан хоёрдугаар шатанд шалгарна. Хоёрдугаар шатанд баруун, зүүн бүсийн нийт зургаан баг өрсөлдөж шилдэг дөрөв нь Азийн аваргын сонгон шалгаруулах шатанд шалгарах юм.
Уншиж байна |