Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно
Хуурамч хямдралыг ШӨХТГ шалгана
2022-11-11

Дэлхийн олон улс орнууд арваннэгдүгээр сард "хар баасан" гарагийн хямдралд худалдааг зохион байгуулдаг. Манай улсад ч энэ жишиг тогтоод багагүй хугацаа өнгөрч байна. Гэхдээ манай худалдааны төвүүд хямрал нэрээр өмнөх үнээ өсгөж хямрал нэрээр бараа бүтээгдэхүүнээ борлуулах тохиолдлууд гарч байв.

 

 

Тэгвэл энэ жил ШӨХТГ-аас хуурамч хямдрал зарласан тухай баримттай мэдээллийг шалгана гэжээ. Энэ талаар ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун нийгмийн сүлжээндээ "Энэ өдөр дэлгүүрүүд бараагаа огцом хямдрууллаа гэдэг ч хямдруулсан, хямдруулаагүй гэх яриа үргэлж гардаг. Тэгвэл Өрсөлдөөний тухай хуулиар бараа бүтээгдэхүүний борлуулалтад урамшуулал, хямдрал байгаа гэх хуурамч мэдээлэл түгээхийг хориглодог!Тиймээс баримттай гомдол ирүүлбэл шалгах болно" гэжээ. 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Баярсайхан гэх луйварчин эзэнтэй Номин сүлжээ дэлгүүр бол хямдруулсан гэдэг луйврийг ёстой утгаар нь хэрэгжүүлдэг газар даа. Номин дээр илүү их анхаарах хэрэгтэй.
2022-11-11