Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно
Э.Пүрэвсүрэн: Хүмүүс хог биш мөнгөө хаяад байна
2022-11-11

Өнөөдөр дэлхийн ихэнх улс оронд дахин боловсруулж, ашиглагдах боломжтой хог хаягдлын 99 хувийг боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Ингэснээр хог хаягдал эдийн засгийн эргэлтэд чухал нөлөө үзүүлэхээс гадна хөрс, агаар орчны бохирдол зэргээс сэргийлэх чухал холбогдолтой юм. Энэ утгаараа манай улсад ч гэсэн уг хандлагыг бий болгож, төлөвшүүлэхээр төрийн бус байгууллагынхан сүүлийн жилүүдэд эрчимтэй ажиллаж байна. 


"Бичгийн цаасаа цуглуулж байгаад тушаагаад мөнгө болгоорой. Бичгийн цаас их гардаг ААН-үүдэд хүртэл нь шэйрлээд өгөөрэй" гэх нэгэн эмэгтэйн бичсэн зар цахим сүлжээгээр тархаад байгаа билээ. 


Хүмүүс өөрт хэрэггүй бүхнийг хог хаягдал гэж үздэг байсан цаг саяхан. Харин орчин үед хогийг дахин боловсруулах замаар эргэлтэд оруулж бүтээгдэхүүн болгох, эдийн засгийн ашиг тус хүртэж, эх дэлхийгээ хамгаалах боломжийг эрэлхийлж яваа Хог биш баялаг төвийг зорилоо. 

 

 

Биднийг очиход "Хог биш баялаг" ТББ-ын тэргүүн Э.Пүрэвсүрэн угтаж авсан юм. Гэр хорооллын дунд их л гэгээлэг хог ангилах цэг оршино. Би хувьдаа зөвхөн их хэмжээний цаас л угтаж авах байх гэсэн төсөөлөлтэй очсон юм. Гэтэл энэ төвд 10 гаруй төрлийн дахивар авдаг ба хүмүүсийн тушаасан олон төрлийн гялгар уут, ус ундааны сав, хөөсөнцөр зэрэг дахивруудыг ангилан зогсож байсан. 

 

Тус байгууллагын үйл ажиллагааг "Хог биш баялаг" ТББ-ын тэргүүн Э.Пүрэвсүрэн нэг бүрчлэн танилцуулсан юм. 


Хог биш баялаг ТББ нь анх Завхан аймагт хог ангилах хаях бууруулах чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Энэхүү туршлага дээрээсээ үндэслээд 2020 оноос эхлэн Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд хог хаягдлыг ангилан ялгаж, ангилсан хог хаягдлыг иргэдийн гар дээрээс  худалдан авах төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна. 


2021 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтраад "Чингэлтэйн хог баялаг болно" хэмээх төслийг хэрэгжүүлж ажиллаж байгаа гэнэ. 


Төслийн гол агуулга нь Чингэлтэй дүүргийн иргэдээс гарч байгаа хог хаягдлыг баялаг буюу мөнгө болгон буцаагаад авах боломжийг бүрдүүлж өгөх зорилготой хэмээн тайлбарлаж байлаа. Энэ талаар Э.Пүрэвсүрэнтэй ярилцлаа. 

 

 

-Хогоо ангилах санаа, сэдэл юунаас төрсөн бэ?

 

-Улаанбаатар хотод маань агаарын бохирдол өндөр, нэлээн бохирдолтой байдаг. Зөвхөн агаарын бохирдол бус хөрс, усны бохирдол ч мөн маш өндөр байдаг юм билээ. Тиймээс “Би юу хийвэл хотынхоо бохирдлыг бууруулахад бага ч болов нэмэр болох бол” хэмээн бодож эхэлсэн л дээ. 

 

Бидний хувьд дахивраа ангилдаггүй, цаашлаад Улаанбаатарт цэг хомс, үйлдвэр, систем байхгүй. Гэтэл айл өрхөөс гарч буй дахивар хог хөрс, усыг ихээр бохирдуулж байдаг. Найман настай балчраас 80 настай буурал хүртэл дахивраа ангилах боломжтой. Энэ нь эрэгтэй эмэгтэй, хөгшин залуу гэх мэт хүн бүрийн хийж чадах ажил юм билээ.

 


 

-Зарим иргэдийн хувьд дахивар бүтээгдэхүүний тухай ойлголт багатай байдаг шүү дээ. Ер нь дахивар хог хаягдалд ямар төрлийн хог хаягдал орох вэ?


-Дахин ашиглагдах боломжтой хог хаягдалд цаас сонин, кардон цаас, хуванцар төрөл бүрийн ус,ундааны хуванцар сав, төрөл бүрийн шилэн сав, гялгар уут, хөнгөн цагаан лааз, HDPE  зэрэг ордог. Бид хог хаягдлыг ангилж хаях буюу хуванцар сав, цаас, лааз, шил, металл, гялгар уут гэх мэтээр ангилж хаях дадалтай болох хэрэгтэй юм. Эдгээр төрлийн хог хаягдлыг ангилахгүйгээр шууд хаях нь нэг талаар байгальд шингэхгүй олон жил булшлагдах хог хаягдлын “үйлдвэрлэгч” болж байгаа юм.

 


 

-Хогийг худалдаж авдаг гэсэн. Ер нь ямар үнэ ханшаар худалдаж авдаг вэ?


-Хогоо тушаагаад эхлэхээр хэд хэдэн давуу тал бий болдог. Мэдээж хогоо мөнгө болгож байна. Энэ нь эдийн засгийн хувьд ач холбогдолтой. Мөн хэрэглээний сонголтуудаа зөв хийдэг болсон. Гэрээсээ аль болох хог гаргахгүйг бодно. Өөрөөр хэлбэл, хайрцаг, савыг нь харж бүтээгдэхүүн сонгодог. Дахин боловсруулах боломжтой, дахивар авах цэгт тушааж болох савлагаатай бүтээгдэхүүн авдаг.


Бид 500-900 граммын варейний шилийг 60-80 төгрөгөөр, архи, дарс, пивоны шил 20 төгрөг, газны лааз 20 төгрөг, хуванцар савыг кг нь 200 төгрөгөөр харин гялгар уут нэг  кг нь 50-400 төгрөгийн хооронд, бүх төрлийн хөөсөнцөр кг нь 500 төгрөгийн үнэ ханшаар иргэдээс худалдан авдаг. 

 

 

-Дэлхийн бусад улс хог хаягдлынхаа 99 хувийг дахин боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Манай улсын хувьд хэдэн хувийг нь дахин ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг вэ?


-Нийслэлийн түвшинд төвлөрсөн гурван хогийн цэг бий, Уг хогийн цэг дээр төвлөрсөн хог хаягдлын дийлэнх нь буюу 85 хувь нь дахин боловсруулах боломжтой, Эндээс бид ямар их баялгаа булж устгаж байгаа нь харагдах байх. Өөрөөр хэлбэл, хогийг ашиглаж чадвал баялаг гэсэн үг, Хамгийн гол нь дахин боловсруулах үйлдвэр хязгаарлагдмал байна. Тиймээс цаашид орон нутагт хогоо зөв жинлэж, хэмждэг статистик тоо баримтыг сайжруулах шаардлагатай. 

 

-Хүмүүсийн энд тэнд замбараагүй хаясан хаягдлыг хараад эмзэглэх үе бий юу?


-Маш их эмзэглэдэг. Хүмүүс яагаад дахивраа ангилахгүй байгаа юм бол гэх бодлоос л хог хаягдлаа ангилах хүмүүс болон дахин боловсруулах боломжтой дахиврыг авдаг үйлдвэрүүдийн гүүр болон ажиллах хүсэл эрмэлзэл төрсөн. Тэр их замбараагүй хаясан хог хаягдал хөрсөнд шингэхдээ 200- 1000 жил шаардлагатай байдаг. Тиймээс ирээдүйд хогны найрлагатай ус уухгүйн тулд хогоо ялгаж эхлэх хэрэгтэй гэдгийг л ойлгосон доо. 

 


 

- Олон Улсын сайн жишээнээс дурдвал?


-Миний санаанд хамгийн түрүүнд Швед улс орж ирлээ. Швед айлд зочилбол хоолны өрөөнд дор хаяж дөрвөөс дээш хогны савыг өөрийн эрхгүй анзаарч харах нь лавтай. 


Нийт хог хаягдлынх нь ердөө нэг хүрэхгүй хувь хогийн цэг рүү шилждэг, ангилан ялгалтаар дэлхийд үлгэр жишээ болсон тус улсын өрх бүхэн хог ангилан ялгах тал дээр мэргэшсэн гэхэд хилсдэхгүй байх. 


Тодруулбал, дахивар болох боломжтой хуванцар болон гялгар уутыг хадгалах, хоолны хаягдлыг бордоо болгох зэрэг хогны сав бүр нь тус тусын зориулалттай. Дээрх энгийн мөртөө гайхалтай дадлын ачаар Шведийн иргэн бүр жилдээ 2 тонн хаягдлыг хогийн цэг дээр шатаахаас сэргийлж, эдийн засгийн эргэлтэд оруулдаг. Энэ мэтчилэн их олон улс орнууд байгаль орчиндоо ээлтэй байх амьдралын хэвшлийг иргэддээ суулгаж өгсөн байдаг. 


- Нийгэмдээ сайн нөлөөлөл үзүүлэхийн тулд бидний зүгээс юу хийх ёстой вэ?


Ууж байгаа усаа дуусгалгүй хаях, идсэн саваа үлдэгдэлтэй чигээр нь хаях муухайгаас гадна үрэлгэн зан шүү. Авсан усаа уучихгүй, хайран юм гэж халагламаар. Нэгэнт хог дахивар хоёрыг ялгаж хаяж буй учир дахивраа цэвэрхэн дамжуулах нь өөртөө болоод бусдад тусалж буй хэрэг шүү.  


Таны уусан ундааны сав, хэрэглэсэн өндөгний хайрцаг, сүүний сав гялгар уут зэрэг ердөө ч хог биш. Эдгээрийг бүүр хог гэж нэрлэхээ больё. Хэрэв эдгээрийг хог гэж хүлээж авахаа боливол ялгаж хаяхад илүү амар болно. Хогоо ялгаж хаяхын учрыг хүн бүр ойлгоод гэр гэртээ цаашлаад хашаандаа, орцондоо, хотхондоо ялгаад дахиврын цэгт тушаагаад үйлдвэрлэгчдэд хүргэж эргээд эцсийн бүтээгдэхүүн болгож хэрэглэх боломж бидэнд бий гэдгийг дахин хэлье.


-Ярилцсанд баярлалаа 

 

Ц.Наранцацрал

Shuud.mn
Сонин хачин
ийшээ төрийн хэн ч санаа зовохгүй жаргаж амьдарцгааж байна.:
ийшээ төрийн хэн ч санаа зовохгүй жаргаж амьдарцгааж байна. Ядаж л хүсний хогоо ялгаад хаячихъя. Тэгвэл бусдыг нь цэвэрхэн ялгаж болно. Олон ангилаад хэрэггүй. Хүнсээ л ялгачуул яадын бол?
2022-11-13
МГЛ:
шил хуванцар сав түүгээд шуудай үүрсэн хог түүгчид гэх иргэд тушаагаад амиа зогоодог.тэд сайн үйлс хииж байгаа ядарсан иргэд....
2022-11-13
S:
Zuv saihan ajil hiij bgaa busgui bna, amiilt
2022-11-12
Sain busgui bna.
2022-11-12
зочин:
Хуванцар савуудыг хог гэж хаяхгүйгээр дахин ашиглаж болдоггүй юм байх даа.
2022-11-11