Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно
Ц.Билэгсайхан: Омикроны шинэ хувилбар зургаан хүнээс илэрсэн
2022-11-09

 

БНХАУ-ын Ухань хотоос эхэлж, дэлхий нийтийг хамарсан коронавируст халдвар манай улсад бүртгэгдсэнээс хойш хоёр жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд дотоодод коронавируст халдварын альфа, дельта, омикрон, B12 зэрэг хувилбарууд бүртгэгдсэн юм.  Харин Монголд коронавирусийн шинэ хувилбар бүртгэгдсэн тухай ХӨСҮТ мэдээлэл хийлээ. 

 

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгсайхан 

 

Монгол Улсад BF7, BQ1.2 гэх омикроны хоёр төрлийн шинэ хувилбар бүртгэгдсэн. BF7 хувилбараар нэг хүн туссан ба Хятад хүн байсан. Одоогоор зочид буудалд тусгаарлалтанд байна. Харин BQ1.2 хувилбар таван хүнд тодорхойлогдсон байна. Үүний гурав нь эрэгтэй,  хоёр нь  эмэгтэй хүнээс илэрсэн. Халдвар авсан таван хүний хоёр нь одоогоор эмнэлэгт хэвтэж, биеийн байдал хэвийн болсон.

 

Эдгээр хувилбарын шинж тэмдэг нь Халуурах, хоолой өвдөх, хоолой сэрвэгнэх зэргээр илэрч байна. Шинээр тохиолдсон энэ хувилбарууд  дэлхийн 80 гаруй улсад өмнө нь бүртгэгдсэн хувилбар юм. 


2022 оны аравдугаар сараас 11-дүгээр сарын 15-ныг хүртэл 21 аймаг 9 дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүд болон байнгын төвүүдэд томуугийн вакцинжуулалт явагдаж байна. 545 мянган хүн тун вакцинаас 190 мянган тунг хийгээд байна.

 

1-5 насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд болон архаг хууч өвчтэй ахмад настнуудад томуугийн вакциныг үнэ төлбөргүй хийж буй юм. Цэцэрлэгийн хүүхдүүдэд эцэг, эхийн зөвшөөрөлд нь үндэслэн цэцэрлэгт нь түр цэг байгуулан вакцжуулалт хийж байна" гэв. 

 

Ц.Наранцацрал

Shuud.mn
Сонин хачин
Зчн:
Gadnaas pcr өгсөн хүмүүсийг оруулаа
2022-11-09
Odoo naad Corona gedeg ee boliooo. Tuuh bolson
2022-11-09
Zochin:
Za odoo bitgii horio tseer geed unaarai daa. Zalhaj baina shuu. Delkhii niiteeree hamt holildoof amidraad surch baina.
2022-11-09