Монголын багийн гурав дахь медалийг О.Дархижав хүртлээ
2022-10-14

Бахрайны Манама хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна.

 

 

Эрэгтэйчүүдийн 50, эмэгтэйчүүдийн 31 дэх удаагийн тэмцээнд Монгол Улсаас дөрвөн тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн 76 кг-ын жингийн огцом өргөлтийн төрөлд Үндэсний шигшээ багийн тамирчин О.Дархижав 98 кг-ыг өргөснөөр мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр түлхэлттэй өргөлтөөр медаль хүртээгүй ба нийлбэр дүнгээр дөрөвдүгээр байр эзэлсэн юм.

 

О.Дархижав Монголын багийн гурав дахь медалийг авчирлаа. Түүнээс өмнө Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Энхтамир огцом өргөлтөөр 86, 89, 92 кг-ыг өргөж, мөнгөн медаль хүртсэн билээ. 

 

 

Мөн эмэгтэйчүүдийн 71 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Г.Ануужин огцом өргөлтөөр 99 кг, түлхэлттэй өргөлтөөр 116 кг-ыг өргөж, нийлбэр дүнгээр хүрэл медаль хүртсэн юм.

 

 

Өнөөдөр гавьяат тамирчин М.Анхцэцэг өрсөлдөнө.

Shuud.mn
Сонин хачин
МУНАДАГ ОХИДУУДАД БАЯР ХҮРГЭЕ. ТА НАР ИЛҮҮ ИЛҮҮ ИЛҮҮ БАЙСАН. ТА НАРААР БАХАРХАХЖ БАЙНА.
2022-10-14