УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Өнгөрсөн зургадугаар сард Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн заалт тайлбарласан хууль бус үйлдэл гаргарсан.
Үүнтэй холбогдуулан Д.Одбаяр, Д.Солонго, Г.Баясгалан нарыг эргүүлэн татаачээ. Энэ хууль бус үйлдэлтэй холбогдуулан би УИХ-ын гишүүний хувьд Цэцэд гомдол гаргасан. Үүнийг хэзээ хэлэлцэх вэ? Нэг тийш нь шийдэж өгөөч. УИХ үүнийг шийдэхээс өөр аргагүй. Цэцийн гаргасан шийдвэр бол дахин сонгогдох боломжгүй гэж эмээсэн, жагсаалтын ард нуугдаж гишүүн болох гэсэн улстөрчдийн захиалга байсан. Үүнийг цэц биелүүлсэн. Би таныг хариу өгөхгүй дараад байхаар бас нэг захиалагч нь юм болов уу гэж хардахад хүрч байна. Зургадугаар сард та тойрогтоо очиж загнуулаад ирсэн. Үүнээс 10 хоногийн дараа Цэцийн шийдвэр гарсан. Баянхонгорчууд таныг гурав дөрвөн удаа сонгосон байх. Үүний хариуд ард түмний сонгох эрхийг булааж авч байгаа хууль бус үйлдлийг дараад суугаад байж болохгүй. Та дарга болчихоод үг дагахгүй байна. Үг дааж сурмаар байна" гэхэд хэлэлцэх асуудалтай холбоогүй гэсэн үндэслэлээр микрофоныг УИХ-ын дарга хаалаа.
Үйл явцыг хөндлөнгөөс ажиглаж суусан сөрөг хүчний бүлгийн гишүүн Д.Ганбат "Яагаад Ц.Даваасүрэн гишүүний микрофоныг хааж байгаа юм бэ" хэмээн чуулганы танхимд "Новшнууд, чи муу яах юм бэ" хэмээн уур ундууцлаа илэрхийлсний хариуд УИХ-ын дарга Г.Занданданшатар түүнд хандан "Д.Ганбат гишүүн та бүтэн хоёр жил сандал ширээ булаалдлаа. Чуулган үймүүлж байгаа Д.Ганбат гишүүнд сануулга өглөө. Сайнхүүгийн Ганбаатар гишүүнд үг хэлэх боломж олго" хэмээн ширүүхэн зандарлаа.
П.ГОО
Уншиж байна |