ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Б.Жавхлан: "Эрэл" ХХК-д албадлагын арга хэмжээ авч, өмчийг нь хураана
2022-10-05

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. Сангийн сайд Б.Жавхлан өнөөдрийн хуралдаанд Хөгжлийн банкнаас төрийн өмчийн компаниудын авсан зээлийг төлж барагдуулах тухай Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн биелэлтийг танилцуулсан байна.

 

Өнгөрсөн нэг сарын хугацаанд нийтдээ 140 тэрбум төгрөгийн чанаргүй зээл бэлэн мөнгөөр төлөгдсөн байна. Үүний 117.3 тэрбум төгрөг нь Эрдэнэс Тавантолгой компаниас төлөгджээ. Тус компани нийтдээ 160 тэрбум төгрөгийн зээл төлөх ёстой аж. Үлдсэн 43 тэрбум төгрөгийг ирэх оны эхний улиралд төлөхөөр тохиролцсон байна. 

 

Мөн МИАТ компани зээлийн үлдэгдэл 10 тэрбум төгрөгөө төлөөд байна. Үүнээс гадна ТОСК, НОСК нийлээд нэг тэрбум төгрөгийг төлжээ. Ингэснээр нэгдүгээр сараас Хөгжлийн банкны 800 тэрбум төгрөгийн чанаргүй зээл төлөгджээ. Энэ жилийн эцэст Хөгжлийн банкны зээлийн төлөлтийг нэг их наяд төгрөгт хүргэх зорилготой байгаагаа Сангийн сайд хэлж байна. Ингэснээр тус банкны төлбөрийн тэнцэл сайжирч, ирэх жил төлөх хоёр бондны эрсдэл багасч байгаа аж.

 

Одоо Засгийн газраас Хөтөл цементийн үйлдвэр болон Эрэл компани, Шинэ Яармаг хорооллын чанаргүй зээлийг төлүүлэхэд төвлөрөн ажиллаж байна. Энэ ажилд АТГ дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд Эрэл ХХК-д албадлагын арга хэмжээ авч, өмчийг нь хураана гэдгийг Сангийн сайд хэллээ.

 

Б.Хэрлэн

 

Shuud.mn
Сонин хачин
Ард иргэд:
Төр юм бод нээрээ тэгмээр юм да нэг авгай царайтай зальтай өвгөн бүхэл бүтэн улсаараа доромжлуулаад залилуулаад сууж бдаг хэцүү л бна айгаад бгам уу
2022-10-05
Болд:
Хохь чинь заяа чинь дээ монголчууд, дампуурч сүйрч эрээний колони болох чинь энэ, саналаа 30 жил зараад баяжицгаасан биз дээ хаха ...
2022-10-05
Hovdiin most sumiin haryat baasanjav hogiin hulgaich 25rbaaziin hogiin hulgaich baasanjav avto kambinatiin adgiin hulgaich baasanjav
2022-10-05
Иргэн:
Эрэлийн үйлдвэрийг нь үнэлээд төлөөгүй зээл үйлдвэрийнх нь хэдэн хувь байна, түүгээр төр хувьцаа эзэмшигч болох. Хамтарч ажиллаад үйлдвэрийн ашгаас ХБ-ы зээлийг аажим аажмаар буцаан төлж төрийн эзэмших хувийг тэг болгох боломж бий.
2022-10-05
БУХ НАСАР ХОРЖ БУХ ХУРУНГИГ Н ХУРА
2022-10-05
Яана даа... Валютын хомсдол, зээл төлөлт хэцүүдлээ ??? "Монгол Улс ам.долларын хомсдолд орсон" тухай Bloomberg (2022.09.30) мэдээлэв. Монголтой холбоотой бондуудын ханш олон улсын бондын зах дээр огцом уналаа. Хувийн хэвшлээс MMC 45.30%, төрөөс "Гэрэгэ" бонд 32.25% цохилт авав. 2023 онд төлөгдөх МУЗГ-ын $-ын бондын өгөөж 30% гарав‼️
2022-10-05