УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн байна. Тус бүлэг 2023 оны төсвийн талаар Сангийн сайд Б.Жавхлангаас мэдээлэл авснаас гадна АН-ын бүлгийн даргын асуудлаар Үндсэн хуулийн цэцэд үүссэн маргааны талаар ярилцжээ.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Төсөв болон бусад асуудлаас харахад Монгол Улсад дундаж давхарга байхгүй болж, ядуурал асар ихээр нэмэгдэх нь. Олон жил зүүнийн нам бодлого хэрэгжүүлж, асар их халамжийг бодлого хэрэгжүүлснээр Монгол Улс одоо өрийн хямралд орлоо. 3.4 сая иргэний 2.5 сая нь халамж авдаг. Зүүний чиглэлийн нам олон жил засаглахаар улс оронд юу болдгийг бид одоо харж байна. Хүн амынхаа 70 хувийг халамжид хамруулдаг улс гэж байх уу.
Эрх баригчид ДНБ-ий 50 хувьтай тэнцэх өртэй гэдэг. Гэтэл Монголбанк 60 гарчихсан гэдэг. Дэлхийн банк 90 хувьтай болсон гэдгийг мэдээлдэг. Засгийн газрын өрийг тооцохгүйгээр бичилтийн зөрүүгээр Монгол Улсын өрийг бага харагдуулж байна. Олон улсын аргачлалаараа Монгол Улсын өр ДНБ-ий 100 хувьд хүрсэн шүү.
Бизнесүүдэд мөнгө очихгүй байна, улам хатингаршиж байна. Энэ бүхний үр дүнд Монгол төрийн өмч давамгайлсан, социалист эдийн засагтай болж байна” гэсэн байр суурийг илэрхийллээ.
Уншиж байна |