Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Ээрмэлийн гудамжийг Туул гол гудамжтай холбосон авто зам тавих ажлын хүрээнд “Номин” дэлгүүрийн зүүн хойд уулзвараас Орхон их сургууль хүртэлх замыг 2022 оны аравдугаар сарын 5-24-нийг хүртэлх хугацаанд хязгаарлан, зам барилгын ажил гүйцэтгэнэ. Тус замыг гурван байршилд хөндлөн сэтэлж борооны ус зайлуулах шугам хийх, мөн хучилт, хэвтээ тэмдэглэл, явган хүний замын ажлыг хийж, гүйцэтгэнэ. Иймд дээрх хугацаанд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон, хөдөлгөөнд оролцоно уу.
Ээрмэлийн гудамжийг Туул гол гудамжтай холбох авто замын гүйцэтгэгч долоодугаар сард шалгарч, наймдугаар сарын 14-нөөс замын ажил эхэлжээ. Түүнээс хойших хугацаанд замын хөдөлгөөнийг хаалгүйгээр замын хоёр талаар борооны ус зайлуулах шугам хийсэн бөгөөд зам барилгын ажлын трасст өртсөн найман нэгж талбараас хоёрыг нь чөлөөлөөд байна.
Уншиж байна |