УИХ-ын гишүүн Д.Ганбат намрын чуулганы нээлтийн ёслолын үеэр эсэргүүцлээ илэрхийлж, картаа сугалж, УИХ-ын даргад өгсөн. Тэрбээр энэ талаараа “УИХ нь УИХ биш болсон байна. Хууль тогтоох байгууллага гүйцэтгэх засаглалд хамаг эрх мэдлээ шилжүүлж, хяналт тавих ямар ч боломжгүй байна” гэдгээ ингэж илэрхийлснээ хэллээ.
Д.Ганбат гишүүн “УИХ ямар ч ёсзүйгүй, ёс суртахуунгүй байна. Өргөсөн тангарагтаа үнэнч бус байна. Өнгөрсөн хоёр жилд МАН-ынхан, ЖАН-гийнхан нийлж, Монгол Улсын эдийн засгийг унагалаа. Амьдрал маш хүнд байна. Тиймээс ард түмэнтэйгээ нийлж, даварсан эрх баригчдад даруулга тавина” гэдгийг хэлэв.
Мөн тэрбээр АН-ын бүлгийн асуудлаар ҮХЦ-д маргаан үүссэн байгаа. Гэтэл эрх баригчид оролцож байгааг хэллээ.
Б.Хэрлэн
Уншиж байна |