Ходоод хөнгөн, хагас өлсгөлөн явах нь эрүүл мэндэд тустай

img

 

Монголчууд эрт дээр үеэс хоол тэжээлээ зохицуулан хэрэглэж ирсэн уламжлалтай. Нүүдлийн соёл иргэншилтэй монголчууд улирлын чанартай хоол ундаа иддэг байсан. Тухайлбал өвлийн улиралд хоол унд багадвал биеийн тамир тэнхээ мууддаг учраас өвөл нь амтлаг, исгэлэн, давстай хоол, үхрийн мах, цагаан, тослог хоол иддэг бол хаврын эхэн сард гашуун, эхүүн амттанг голлодог байна.

 

Хавар цагт тараг, шар тос, хонины мах, будаатай хоол тохиромжтой бол зуны цагт хөнгөн, сэрүүн чанарын хоол цагаан идээг, харин намрын цагт амтлаг гашуун эхүүн амттан болох хоормог, айраг, хатаасан өрөм зэргийг иддэг байж. Гэтэл энэ уламжлал алдагдсанаас хүн амын эрүүл мэндийн байдал өвчлөмтгий болж буй нь ходоодоо хогийн сав мэт болгож, таарч тохирохгүй хүнсний бүтээгдэхүүн идэж ууж буйтай холбоотой юм. Тиймээс ямар хүнсний бүтээгдэхүүн хэрэглэвэл хүний бие махбодид хэрхэн нөлөөлдөг талаар зарим мэдээллийг хүргэж байна. 

 

Зургаан амтыг мэдрэх

 

  • Исгэлэн эхүүн амт тураах чадалтай. Хэт идвэл давсагт муу.
  • Гашуун амт ихэдвэл арьс, хумс хатангиршиж үс унана. Ясны өвчтөн гашуунаасцээрлэнэ.
  • Давслаг амт ихэдвэл ундаасна, хоолой хатна. Цусны өвчтөнд муу, судасхатуурна.
  • Амтлаг амт ихэсвэл сэтгэл үймэрнэ. Аюулхайд хүндэрч уухилна. Үс халцарна.
  • Хүчиллэг амт ихэдвэл элэгний шим шүүс аривдаж, дэлүүний тамир багадсанаасбулчин мах сайртан хуниастаж, уруул хүрэнтэнэ.

 

Хоорондоо зохицохгүй хоол хүнс


Хоорондоо зохицохгүй хоолыг Монголчууд "найруулсан хор" гэж үздэг байжээ.

 

  • Бүрэлдээгүй тараг, шимийн архи хоёр үл зохилдох.
  • Мах, сүү хоёр үл зохилдох
  • Сүү, жимстэй үл зохилдох /гүйлс, хушга/
  • Тахианы мах, тараг хоёр үл зохилдох
  • Тарган мах идсэний дараа хүйтэн юм уух үл зохилдох
  • Өндөг, чихэр хоёр үл зохилдох
  • Сонгино, зөгийн бал хоёр үл зохилдох
  • Мах, чихэр үл зохилдох
  • Тоор, цай хоёр үл зохилдох
  • Буурцгийн зууш, цай хоёр үл зохилдох
  • Чанасан махны үнэр, уурыг гаргахгүй битүү таглаж үл болно.
  • Өмнө нь идсэн хоол шингээгүй бол араас нь өөр зүйл идэж үл болно.
  • Огтидэж үзээгүй хоолыг их, хэмжээгээр идэж үл болно.
  • Огт идэж үзээгүй хоол, хүнсийгнэгэнзэрэг идэж үл болно гэжээ.

 

Дайны он жилүүдэд тарган хүн байдаггүй гэдэгчлэн та хэр их тэвчээртэйгээр өлсөж чадна төдий чинээ биед орох хор бага, эсэргүүцэл сайн, зөв биеийн урсгалтай болно гэсэн үг. Нөгөөтэйгүүр миний тарга хоолных биш, багийн тарга, төрсний тарга, удмын тарга гэгчлэн элдэвээр өөрийгөө “оношлоод” идээд суух хэрэггүй. Дэлхийд алдартай загвар өмсөгч сайхан хүүхнүүд хагас өлсгөлөн гэдэг дүрмийг амьдралдаа хэвшүүлээд сурсан байдаг.

 

Хагас өлсгөлөн байхад таны биед ямар өөрчлөлт орох вэ. Мэдээж бие хөнгөрнө, арьс шингэрнэ, үс зөөлөрнө, мөн өтгөн их хэмжээгээр гарахаа болино. Харин та “хагас” өлсгөлөн байх үедээ ус сайн уух хэрэгтэй. Ус таны биед хуримтлагдсан элдэв хуучин муу “шаарыг” аажим хөөнө. 

 

Бүтэн порц хоол хэзээ ч бүү ид. Жимс, ногоо гэгчлэн усан сууритай /бүтэцтэй/ зүйлсийг түлхүү хэрэглэ. Өдөрт хоёр удаа цадатлаа иддэг байсан бол дөрвөн удаа баг багаар / хорхойгоо дарах маягаар/ хоолло. Энэ нь хэрэв танд элдэв вирус байгаа бол үржих нөхцөлгүй болгож, биеийн өөрийгөө эсэргүүцэх, элдэв бохирдолтой тэмцэх чадварыг нэмэгдүүлдэг. “Өлсөхүйн гайхамшиг” гэгчийг та өөр дээрээ туршиж, эрүүл эрч хүчтэй, сайхан харагдах зам л танд үлдлээ. Сайхан биетэй өөртөө таалагддаг болсон хойноо та өөрийн эрхгүй нимгэн, “нойтон” хувцаслахыг хүсч олны анхаарлын төвд орох болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ