Монголын U18 шигшээ баг Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртжээ

img

 

Энэтхэгийн Бенгалуру хотод 18 хүртэлх насны эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн Азийн АШТ-ий "В" зэрэглэлийн тэмцээн зохион байгуулагдаж, өчигдөр хаалтаа хийв. 

 

Монгол улсын өсвөрийн шигшээ багийн бүрэлдэхүүнд: 

  1. Г.Анударь
  2. А.Хонгорзул
  3. Ц.Саранцэцэг
  4. Э.Энхбуян
  5. Н.Намуундарь
  6. Б.Нямцэцэг
  7. Б.Болор-эрдэнэ
  8. Б.Цэрэндолгор
  9. Г.Энхжин
  10. Н.Нандинхүслэн
  11. Т.Халиун
  12. Б.Номин

Дасгалжуулагч: СМ Г.Ундрах ОУХМ Б.Алтанзаяа Б.Дэлэг

Албаны хүнээр: Монгол улсын шигшээ багийн албан дарга М.Отгонбаяр, МСБХ-ны ЕНБД С.Төгсжаргал нар Энэтхэгийн Бангалор хотыг зорин тэмцээндээ амжилттай оролцлоо. 

 

Монголын шигшээ баг хожигдолгүй, хэсгээ тэргүүлэн хасагдах шатнаа шалгарсан билээ. Тэд хагас шигшээд Самоаг хожин, Малайзтай финалдсан юм.

 

 

Малайзтай хэсгийн шатанд таарч тоглоход 72:57 харьцаатай 15 онооны зөрүүгээр хожсон бөгөөд тус тоглолтод Н.Нямжав 29 оноо авч байв.

 

Харин өчигдөр явагдсан аваргын төлөөх тоглолтод Малайз 64:53 харьцаатайгаар Монголын шигшээ багийг хожсон юм. Уг тоглолтод Н.Нямжав 18 оноо авч, 16 удаа самбараас бөмбөг авсан үзүүлэлттэйгээр багаа тэргүүлсэн. Монголын шигшээ баг АШТ-ий "В" зэрэглэлд анх удаа өрсөлдсөнөөс ийнхүү мөнгөн медаль хүртэж байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ