Туркийн нийслэл Станбул хотод пауэрлифтингийн өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 4-нд болж байна.
Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Х.Энхболдын удирдлага дор есөн тамирчин өрсөлдөж буйгаас залуучуудын суултын эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Батхишиг хүрэл медаль хүртлээ. Б.Батхишиг нь суултын төрөлд 157 кг-ыг амжилттай өргөснөөр залуучуудын ангилалд ДАШТ-ээс медаль хүртсэн анхны эмэгтэй монгол тамирчин болж байна.