Таны амжилтаас хойш татдаг 7 шалтгаан

img

 

 

Өглөөний мэнд. Та өглөө сэрээд хамгийн түрүүнд юу хийдэг вэ?

 

Ихэнх хүмүүс цагаа тулгаж дахиад унтах, эсвэл орондоо гар утсаа ухах гэсэн хоёр сонголтын нэгийг хийдэг. Гэтэл өглөө сэрэх бол амжилтын алтан дүрэм юм. Амжилтад хүрсэн ихэнх хүмүүс өглөөний цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж хэвшсэн байдаг. Асар их амжилт биш юм аа гэхэд аз жаргалтай, эрүүл амьдрахын тулд та хэсэгхэн хугацааг дараах мэдээллийг уншихад зарцуулаарай.

 

 

Хэл Элродын бичсэн “Өглөөний гайхамшиг” номд хүн болгон өөрт заяагдсан нөөц бололцоогоо үр ашигтай зарцуулж чадсанаар ажлын үр бүтээмж нэмэгдэн, эрүүл мэндийн байдал, хүн хоорондын харилцаа, стресс менежмент гэх мэтээр амьдралаа 180 градус өөрчлөх боломжтой гэж бичсэн байдаг.

 

Энэ удаад бид таны амьдралын хэв маягт өөрчлөлт авчрах энгийн бөгөөд хамгийн хэрэгцээтэй зөвлөгөө мэдээллийг бэлтгэлээ.

 

Амжилтад хүрдэггүй 7 шалтгаан

 

Далд ухамсар

Хүн далд ухамсраар арын толь буюу өнгөрсөнд хэн байсан, одооч тийм байгаа, ирээдүйд тийм байх ёстой гэж боддог. Өмнө нь эрт сэрж чаддаггүй байсан тул одоо ч чадахгүй, өмнө нь бүтэлгүйтсэн тул одоо ч бүтэлгүйтнэ. Өмнө оролдож байгаагүй учир амьдралдаа том зорилго тавихаас эмээдэг. Угтаа хүн үргэлж хөгжиж, урагшилж байх ёстой атал өөрийгөө үргэлж буруу үнэлдэг.

 

Зорилгогүй байх

Ихэнх хүмүүс өөрийн амьдралын зорилгоо дүгнэж хэлж чаддаггүй. Ямар ч байсан давах гэснээс илүү том зорилгогүй байдаг. Нэг удаагийн үйлдэл Бид хийх үйлдэл эсвэл гаргасан шийдвэр бүрээ зөвхөн тухайн цаг мөч, орчин нөхцөлд л хамааралтай гэж эндүүрдэг.

 

Нэг удаагийн үйлдэл

Таны хувьд нэг удаа дасгал хийх, нэг удаа ажлаа хойш тавих, нэг удаа амттан идэх нь маргаашаас залруулж болох тул сүртэй асуудал биш байж болно. Учир нь та тухайн өдөр дасгал хийлгүй өнжих нь зөвхөн тэр өдөртөө л нөлөөлөх бай харин дараа нь илүү дээр сонголт хийж чадна гэж боддог.  Гэвч үүнээс илүү худал зүйл гэж байхгүй.

 

Аль зөвийг биш хялбарыг сонгох бүрдээ та ирээдүйд зөвийг бус хялбарыг хийдэг дэлхийн бүх хүн амын 95%-ийн нэг л болно.

 

 

Хариуцлагагүй байдал

Хариуцлага гэдэг нь ямар нэгэн үйлдэл эсвэл үр дүнгээ бусдын өмнө хариуцахын нэр. Хариуцлагатай байх хамгийн оновчтой, энгийн арга бол цуг дасгал хийх, цуг ном унших гэх мэт хамтдаа ямар нэгэн зүйлийг хийх санал бодол хамгийн их таардаг хамтрагчтай болох.

 

 

Хэр тааруу нөлөөллийн тойрог

Судалгаанаас үзэхэд бид хамгийн их цагийг өнгөрүүлдэг таван хүнийхээ дундажтай адилхан болдог байна. иймээс хүрээллээ сайн хүмүүсээр бүрдүүлэх хэрэгтэй. Хүрээллээ сайжруулна гэдэг нь заавалчгүй найз нөхөд, дотны хүмүүсээс зайгаа барь гэсэн үг биш юм. Та өөрөө хүрээлэлдээ эергээр нөлөөлж хамтдаа хөгжих ямар нэгэн шинэ зүйл туршиж үзэж болох юм.

 

Өнөөдөр бол таны ирээдүйг тодорхойлох мөч

 

Хувь хүний хөгжлийг орхигдуулах

Ихэнх хүмүүс өдөр тутмын амьдралдаа хувь хүний хөгжлийн цагийг гаргадаггүй. Хэрэв танд ийм цаг байхгүй гэж үзэж байвал өглөө бага ч болов цагийг гаргах хэрэгтэй.

 

Алгуурлах

Хүн бол хэзээ нэгэн цагт гэдэг байгалийн совинтой байдаг аж. Амьдралд хамгийн харамсалтай зүйл бол хэдэн жилийн дараа нэг өглөө сэрээд “Миний амьдрал яагаад ийм болов? Би юуг буруу хийчхэв? Гэж бодох явдал байх. Иймээс одоо цаг таны амьдралын бусад цаг мөчөөс хамгийн үнэ цэнтэй нь юм шүү. Хэрэв та өнөөдөр л шийдвэрээ гаргаж, хүсэн хүлээдэг ер бусын амьдралаа бүтээж эхлэхгүй бол дараа сард өөрчлөлт гарна гэж хүлээх хэрэггүй л болов уу.

 

 

Эх сурвалж: Хэл Элродын бичсэн “Өглөөний гайхамшиг” ном

                       Burii University 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ