М.Уранцэцэгийн анхны тулааны тов гарлаа

img

 

“Токио-2020” олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг жүдо бөхөөс зодог тайлж холимгоор тулаан руу шилжсэн цаг саяхан.

 

 Холимог тулааны олон шилдэг тамирчдыг гаргасан “JacksonWink MMA” клубт данстай  М.Уранцэцэгийн анхны тулаан есдүгээр сарын 18-нд товлогджээ.

 

М.Уранцэцэгийн эхний тулаан нь  АНУ-ын Орегон мужийн нэгэн холбооны аваргын бүсний төлөө шууд өрсөлдөхөөр болсон байна. Монголын спорт сонирхогчдын хүсэн хүлээсэн хүлээлт ийнхүү тайлагдлаа. Харин  түүний хувьд албан ёсоор холимог тулаан руу ханцуй шамлан оржээ.

 

Эх сурвалж: MGL SPORT 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

as:
nas chin yawsaan. Gertee amraa Ger bulee bodoo Nuur nud tarhindaa tsohilt awaad yawh hereggui dee geed oir dotniihon humuus n heleechee
2022-08-24
Монгол:
Амжилт хүсье? Чи шүү!!!
2022-08-23