Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч нар тангараг өргөнө
2022-07-21

“Парис-2024” зуны олимп, паралимп болон “Милан-2026” өвлийн олимп, паралимпын наадмын мөчлөгт бэлтгэгдэх үндэсний шигшээ багийг 2022 оны 01дүгээр сарын 17-ны Ерөнхий сайдын 04 дүгээр журмын дагуу Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдын сонгон шалгаруулалтыг үе шаттайгаар зохион байгуулж, спортын 24 төрлөөр 48 дасгалжуулагч, залуучуудын 15, насанд хүрэгчдийн ангилалд 167 тамирчин нийт 234 хүний бүрэлдэхүүнтэйгээр бүрдүүллээ.

 

 

Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчны тангараг өргөх ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа долоодугаар сарын 22-ны 11:00 цагт Спортын төв ордны “А” зааланд болно. Үндэсний шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээр оролцоно.

 

Үндэсний шигшээ багийн тамирчдыг төлөөлж

 

1) Жүдо бөхийн ҮШБ-ийн тамирчин, ОУХМ Батхуягын Гончигсүрэн,

2) Боксын ҮШБ-ийн тамирчин, ОУХМ Монхорын Намуун,

3) Пара пауэрлифтингийн ҮШБ-ийн тамирчин, хөдөлмөрийнбаатар, МУГТ Энхбаярын Содномпилжээ,

4) Пара байт харвааны ҮШБ-ийн тамирчин, СМ Дэмбэрэлийн Сэлэнгээ

 

Үндэснийшигшээ багийн дасгалжуулагчдыг төлөөлж

 

1) Боксын ҮШБ дасгалжуулагч О.Батхүү

2) Байт харвааны ҮШБ-ийн дасгалжуулагч Ч.Мөнхцэцэг

3) Таеквондогийн ҮШБ-ийн дасгалжуулагч Т.Лхагвадорж

4) Пара жүдо бөхийн ҮШБ-ийн дасгалжуулагч Б.Нарантуяа нар төлөөлөн тангараг өргөнө.

Shuud.mn
Сонин хачин
Тэнэглэл:
Тангараг өргөөд юу сайхан болох бэ...2017.03.24-нд 5 жилийн өмнө бас тангараг өргөж байж. Иймэрхүү нэг намын үзэл суртлаасаа салж хөрсөн дээрээ буухсан
2022-07-22
ТА НАР ОДОО БОЛЬЖ ҮЗ ЭЭ:
ИЙМЭРХҮҮ ЮМАА ХЭЗЭЭ БОЛИХ ВЭЭ.. ҮХСЭН ГАТЦАНЫ ЧИНЬ АНДГАЙ ТАНГАРАГ... ЯНЗ БҮРИЙН ЛАМ ХАР , ШАШНЫ ЗАН ҮЙЛЭЭ ОДОО БОЛЬ ... ЯПОНЧУУДЫГ Л ЗҮГЭЭР СОХРООР ДАГАЧИХ ... ШИНЖЛЭХ УХААНЧААР БЭЛТГЭЛЭЭ Л ХИЙ ... БАГШАА ДАГА ... ӨӨРТӨӨ ИТГЭ . ЭХ ОРНОО ХАЙРЛА. ЭХ ЭЦГЭЭ СОНС ...
2022-07-21
kkkk:
өргөсөн өргөөгүй бүгд өрсдөө хичээгээд бэлтгэлээ хийдэг биздээ. өөрсдийн төлөө
2022-07-21
kkkk:
тэнэглэл
2022-07-21