Монголын триатлонч Батгэрэлийн Мөнгөнтуяа нь Солонгосын Чүнчонбүгт зохион байгуулагдсан гурав дахь удаагийн тэмцээний олимпийн зайд 2 цаг 42 минут 05 секундын амжилт үзүүлж, 30-34 насны ангилалд хоёрдугаар байр эзэлсэн байна.
Тэрбээр хөнгөн атлетикийн Олон улсын хэмжээний мастер, цагдаагийн ахлах дэслэгч цолтой бөгөөд “Бээжин 2008” олимпод оролцсон билээ. Б.Мөнгөнтуяа нь триатлоны олон улсын Level 1 ангиллын дасгалжуулагч юм.
Уншиж байна |