БТСУХ-ны даргаар Д.Жаргалсайханыг томиллоо 
2022-06-15

 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Биеийн тамир, спортын улсын хорооны даргаар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Жаргалсайханыг томиллоо.

 

Д.Жаргалсайхан БТСУХ-ны дэд дарга, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны газрын дарга, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн даргаар ажиллаж байсан туршлагатай. Өдгөө Монголын гандболын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм.

 

Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард болсон олимпын VIII чуулганаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдсон билээ.

Shuud.mn
Сонин хачин