Ц.Шаравжамц Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон тооны бус зөвлөх болжээ. Тэрбээр Засгийн газрын тэргүүнд биеийн тамир, спортын салбарын чиглэлээр зөвлөх юм байна.
Ц.Шаравжамц энэ сарын эхээр Биеийн тамир спортын улсын хорооны даргын үүрэгт ажлаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгсөн. Тэрбээр гэр бүлдээ цаг гаргахаас гадна мэргэжлээрээ гүнзгийрүүлэн суралцахын тулд төрийн албанаас гарч буйгаа цахим хуудсаараа мэдэгдээд байсан юм.
Уншиж байна |