Холимог тулаанч Э.Шинэчагтага, боксчин, гавьяат тамирчин Э.Цэндбаатар нар 600 сая төгрөгийн бооцоотой халз тулаан хийхээ мэдэгдээд буй. Энэ тухай мэдээлэл хийсэн хэвлэлийн хурлын үеэр Э.Цэндбаатар өрсөлдөгч рүүгээ ус цацаж, хариуд нь З.Шинэчагтага түүн рүү ундаа шидсэн.
Тэдний энэ үйлдэлд цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг нээжээ. Цагдаагийн байгууллагын мэдээлэлд "Бие бие рүүгээ ус цацсан үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 5.2 болон 5.3 дугаар зүйлд заасан зөрчлийн шинжтэй байх тул зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа"-г дурджээ.
Уншиж байна |