Урин дулааны улирал ирж байгаатай холбогдуулан иргэд ажлын ачааллаас үүдсэн ядаргаагаа тайлж дархлаагаа дэмжин амралт, сувиллуудыг зорьдог билээ. Тэгвэл бид ЭМД-аар хөнгөлөлттэй эмчилгээ, үйлчилгээ авч болох сувиллын газруудын мэдээллийг хүргэж байна.
Ариун Лотус
Ариун Лотус сувилал нь мэдрэл, мэс засал, гэмтэл, дотрын өвчний үед сэргээн засах үйлчилгээг уламжлалт анагаах ухааны эмчилгээтэй хослуулан хийдгээрээ давуу талтай. Тус сувилалд хэвтэн эмчлүүлэхээс гадна өдрийн эмчилгээ хийлгэх боломжтой. Амьдралын буруу хэвшлээс үүдсэн тулгуур эрхтнүүдийн эмгэг, дотор эрхтнүүдийн эмгэгүүдийг сэргээн засах, гэмтэл бэртлийн дараах чадвар алдалтыг сэргээн засах эмчилгээнүүдийг уламжлалт арга барилыг орчин үеийн техник технологитой хослуулан хийдэг ажээ. Үүнээс гадна тархины цус харвалт, гэмтлийн дараах саа, саажилт, өндөр настны сэргээн засах, нийгэм хамт олонд тулгуурласан сэргээн засах гэх мэт олон төрлийн эмчилгээг чадвартай эмч нарын баг хийж үйлчилдэг байна.
Хаяг: Сонгинохайрхан дүүрэг 27-р хороо
Эрхэс сувилал
АШУҮИС-ийн Эрхэс сувилал нь энгийн зүүн эмчилгээ, чихний зүү, цахилгаан зүүн эмчилгээ.
Бариа засал,сүүн бариа, шөлөн бариа, халуун тосон бариа, хэсэгчилсэн бариа.
Физик эмчилгээ, олон үйлдэлт цахилгаан аппарат, УВЧ шарлага, Ультразвук, улаан гэрлийн шарлага, электрофорёз, сольюкс, матрикс /зүрхний эмчилгээ/ гэх мэтчилэн маш олон төрлийн эмчилгээг сүүлийн үеийн төхөөрөмжийн тусламжтайгаар авах боломжтой. Мөн бусад эмчилгээ буюу монгол төөнө, цахилгаан төөнө, зөгийн балтай татлага, бумба эмчилгээ /галтай бумба, соронзон бумба/, ходоод, цөс, гэдэс угаах эмчилгээ гэсэн эмчилгээнүүдээс өдөр бүр 3-4 төрлийн физик эмчилгээ, 2-3 төрлийн уламжлалт эмчилгээ, шаардлагатай бүх төрлийн бариа засал эмчилгээг нэг дор хийлгэх боломжтой.
Хаяг: УБ хот Сүхбаатар дүүрэг 20-р хороо
Багануур сувилал
Багануур сувилал нь уламжлалт анагаах ухааны тэргүүлэх болох ахлах зэрэгтэй, клиникийн профессор эмч нараар үзлэг хийлгэн оношлуулж, мэргэжлийн сэргээн засах болон уламжлалт анагаах ухааны арга зүйч сувилагч нараар эмчилгээ сувилгаа хийлгэн өвчин зовуураасаа салж, эрч хүч, тамир тэнхээгээ бүрэн сэлбэх боломжтой.
Үүнээс гадна эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 03 тоот тогтоолын дагуу эрэгтэй 60-аас дээш, эмэгтэй 55-аас дээш насны иргэдэд эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр үнэ төлбөргүй үйлчилж байна. Мөн тус сувилал нь сувилуулагчийн амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлсэн гэдгээрээ онцлог ажээ.
Хаяг: Багануур дүүрэг
Далд засал
Далд засал Нэгдсэн эмнэлэг, Уламжлалт анагаах ухааны сэргээн засах рашаан сувилал нь сэргээн засах болон уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээг ЭМД төлөгч иргэн бүрт нээлттэй үзүүлнэ. Та Далд засал сувилалыг сонгон үйлчлүүлснээр усан зүү, хөдөлгөөн засал, төөнүүр засал, монгол эм тангийн эмчилгээ, судасны лазер эмчилгээнүүдийг авах боломжтой.
Хаяг: Баянгол дүүрэг 7-р хороо
Жаргалан сувилал
Мэргэжлийн эмчийн бариа засал, үе мөчний сэргээн засах эмчилгээ бүхий Жаргалан сувилалд зөвхөн ахмад настан, хүүхэд гэж заалгүйгээр гэр бүлээрээ амарч сувилуулах боломжтой юм. Та хайртай дотны хүмүүсийнхээ эрүүл мэндэд нь хөрөнгө оруулж, мэргэжлийн эмч, бариачын удирдлага дор бүтэн биеийн цэгэн бариа, ядаргаа тайлах бариа, эмчийн заалтаар хийгдэх бусад уламжлалтын эмчилгээг аваарай.
Хаяг: БГД 4-р хороо
Жинст сувилал
Мөн тус сувилалын бас нэгэн эрэлттэй эмчилээ болох “Туулга Эмчилгээ”. Цөсний өвчнөөс сэргийлэх гол арга бол туулга эмчилгээ юм. Цөсний туулга нь цөсний өвчнөөс урьдчилан сэргийлэх эмчилгээ болж өгөхөөс гадна цөсний өвчний үед хийгдэх хамгийн гол эмчилгээ. Туулгыг буруу хийвэл маш олон хор уршиг, олон янзын өвчлөлүүдийг үүсгэнэ. Тиймээс ч туулгыг хийлгэхээс өмнө тухайн хүний биеийг маш сайн бэлдэх хэрэгтэй. Энэ бол хамгийн чухал. Тодруулбал туулга хийлгэх гэж байгаа хүн давхар өвчлөлтэй, ядруу, хий ихтэй байвал өмнө нь эмчилгээ хийж, хийг маш сайн дарж байж туулгах ёстой. Үүнийг хүмүүс мэдэхгүйгээр туулга хийлгээд дараа нь олон төрлийн өвчлөлүүд их гардаг.
Туулга хийлгэснээр таны биед биеийн илч сайжирч, эрч хүчтэй болох, оюун ухаан сэргэх мөн өтгөн шингэн цагтаа гарах, царай зүс сэргэж, сэвх нөсөө толбо бүдгэрнэ, арьсны элдэв батга батгашил үгүй болно гэх мэт тоочоод барахгүй олон өөрчлөлт гарна гэдгийг мэргэжлийн эмч нар батлаж байгаа юм.
Хаяг: СХД 21-р хороолол
Мойлтын Тохой Амралт Сувилал
Бодисын солилцоогоо сайжруулж, бие махбодоо тайвшруулах үр дүнтэй эмчилгээ хайж буй уншигчиддаа Мойлтын Тохой Амралт Сувилалыг санал болгоё. Учир нь энэ сувилалын зүү эмчилгээний үр дүнгийн талаарх сайшаал, магтаал хэдийнээ иргэдийн дунд ам дамжин тархсан байдаг. Зүү эмчилгээ нь бодисын солилцоо сайжруулж, бие махбодоо тайвшруулах үр дүнтэйгээс гадна биологийн идэвхит цэгүүдийг цочроон мэдрэлийн ширхэгийг сэргээж, өвдөлтийг намдааж үрэвслийг дарах, бие махбодийг тайвшруулах, бодисын солилцоог сайжруулах үйлчилгээтэй ажээ.
Хаяг: Налайх дүүрэг 6-р хороо
Номун амралт , сувилалын цогцолбор
Номун амралт, сувилал цогцолбор нь амны хөндийг эрүүлжүүлэх шүршүүр, озонт ванн, нэмэлт баяжуулалттай ванн гэсэн “Эрдэст усан эмчилгээ”, давсан бичил орчин, хүчил төрөгчийн барокамер гэсэн шатлалт “Бичил орчны эмчилгээ” үйлчилгээг үзүүлдгээрээ онцлоготой.
Мөн Номун амралт сувилал нь захиалгат асаргаа, сувилгааг иргэдэд үзүүлж байна.
Өндөр настны, хөгжлийн бэрхшээлтэй иргэний асаргаа сувилгаа, жирэмсэн болон төрсний дараах эх нярайн асаргаа сувилгаа, мөн мэс заслын дараах асаргаа сувилгааг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлхийг зорьж ажилладаг ажээ.
Хаяг: СХД 1-р хороо
Оргил рашаан сувилал
Үе солих мэс засалд орсон иргэдэд хамгийн хэрэгцээтэй мэдээллийг хүргэж байна. Тус сувилал нь хагалгааны дараах шархны боолт, хөдөлгөөн засал, дасгал, үений хөдөлгөөний далайцыг сайжруулах тусгай багажийн /СРМ, Scifit/ эмчилгээ, хөлийн цус тунгалагийн эргэлтийг нэмэгдүүлэх, мэдрэл сэргээх, булчингийн хүчийг нэмэгдүүлэх үйлчлэлтэй багажийн эмчилгээг тус тус хийж үйлчилдэг. Оргил рашаан сувилалын эмч сувилагч нар энэ салбартаа хамгийн удаан ажилласан туршлагатай хамт олон гэдгээ илэрхийлж байгаа юм.
Хаяг: Хан-Уул дүүрэг 11-р хороо
Эрхсаран сувилал
Жилийн дөрвөн улиралд сэргээн засах тусламж үйлчилгээгээрээ тэргүүлэгч Эрхсаран сувилал нь Эрүүл мэндийн даатгал төлдөг иргэн бүрт хөнгөлөлттэй үнээр үйлчилж байна.
Тамир тэнхээ доройтож ядарч сульдсан, бөөр давсагны архаг өвчтэй, гар хөлийн үзүүр байнга хүйтэн байх гэсэн шинж тэмдэг илэрч байаа хэн бүхэн анхаарлаа хандуулаарай. Учир нь эдгээр шинж тэмдэгүүд илэрсэн хүмүүст Эрхсаран сувилалын хамт олон Халуун Тосон Бариа бүхий курс эмчилгээг санал болгож байгаа ажээ. Халуун тосон бариа нь бүх биеийн бариа учир захын хялгасан судасыг өргөсгөж, цусан хангамжийг сайжруулан биеийг тэнхрүүлдэг.
Эмчилгээг хоёр хоногт нэг удаа 40 минутаар хийнэ, нийт 4-5 удаа орсноор нэг курс эмчилгээ болж үр дүнг мэдэрдэг гэнэ.
Хаяг: СХД 12-р хороо
Бэлтгэсэн Б.Намуунзаяа
Уншиж байна |