Д.Сумъяабазарыг Парисын олимпод оролцох Монголын багийн ахлагчаар томиллоо
2022-06-03

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, “Парис-2024” зуны олимпод оролцох Монголын багийн ахлагчаар нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарыг томилох шийдвэр гаргалаа. Багийн ахлагчаар томилогдсон тухай тогтоолыг МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр гардуулж өгөв.

 

 

Мөн энэ үеэр Д.Сумъяабазарын спорт, олимпизмыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлэн МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одонгоор шагнасан юм.

 

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын хувьд тамирчин ахуй үедээ “Атланта-1996”, “Сидней-2000” олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцож байв.

 

Тэрбээр Атлантагийн олимпын нээлтэд Монголын багийн тугийг залсан бол энэ удаа Парисын олимпод оролцох Монголын багийн ахлагчийн хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг хүлээхээр болж байна.

Shuud.mn
Сонин хачин
zochin:
SU giin huuhdiig MAN shahsaar bgd olimpod tavisan.Sportin A gui nuher uo hiih bol.Hynaltgui ih munge l bga.BadarUuganaas tamirchdiin suvilalaa ch avch chadahgui.uneheer uragiin mod tsetsegleh uom
2022-06-04
Зочин:
Олимпын багийн ахлагч сайн менежер байх хэрэгтэй, Сумьяа тийм биш гэдгийг хотын даргын ажил нь харуулаад л байхад, тэнэг сонголт
2022-06-04
Гашуун үнэн:
Бөхчүүд,уралгыхнаа сонгоод байвал Украйны араас л орно доо
2022-06-03
Zuv hunee:
Zuv hunee shagnajee
2022-06-03
Solongo:
Mash zuv. Sportod ih um hiij bga hun dee
2022-06-03
МАН-хаа төлөө амиа тавихаас буцахгүй нөхдүүд одоо жаахан Монгол гэж ороноо бодмоор байна шүү, эцсийн эцэст монгол орон л нөхдүүдийг төрөөс төрсөн тэрбумтанууд болгосон вм шүү
2022-06-03
1:
ичих үхмэрүүд...
2022-06-03