Озэки Митакэүми “Хару” башёг тэргүүлж байна

Японы мэргэжлийн сүмо бөхийн гуравдугаар сарын тэмцээн “Хару” башё үргэлжилж байна. Дөрвөн өдрийн дараах байдлаар Монгол бөхчүүд доорх амжилттайгаар тэмцээнээ үргэлжлүүлж байна.
Ёкозуна Тэрүнофүжи Ган-Эрдэнэ 3 даваа 1 унаатай
Маэгашира -2 Тамаваши Мөнх-Оргил 1 даваа 3 унаатай
Маэгашира барууны-2 Ичиножёо Ичинноров 2 даваа 2 унаатай
Комүсүби Хошёорюү Бямбасүрэн 2 даваа 2 унаатай
Маэгашира-4 Кирибаяама Лхагвасүрэн 3 даваа 1 унаатай байна.
Энэ башёд “озэки” цолтой 3 бөх зодоглож байгаагаас Такакэйшо 2 даваа 2 унаатай, Митакэүми 4 даваатай яваа бол Шодай 4 өдрийн турш ялалтгүй, 4 унаатай байна.
Өнөөдөр Улаанбаатарын цагаар 15:00 цагаас 5 дахь өдрийн барилдаанд эхэлнэ.
Б.Дарьсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ