Бээжин 2022: Б.Ганболд 12 дугаар байранд орлоо

img

 

"Бээжин 2022" Өвлийн Паралимпын наадмын гүйлтийн цанын 20 км зайн уралдаан боллоо. Сонгомол текникээр явагдсан энэ зайн уралдаанд 10 улсын 17 тамирчин гараанд гарч ОУХМ Батмөнхийн Ганболд 1 цаг 04 минут 23,5 секунд хурдалсан амжилтаар 12-р байр эзэллээ.

 

Цэгмидийн Дашдоржийн хувьд 5 км бүхий тойрог замд үргэлжилсэн энэ уралдааны сүүлийн тойрогтоо замаас гарч уралдаанаа дуусгаж чадсангүй.

 

Манай хоёр тамирчин 3-р сарын 9-нд дараагийн зай буюу Спринт зайд уралдана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ