Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөхөөр Н.Батхүүг томиллоо

img

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх захирамж гаргаж Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөхөөр Н.Батхүүг томиллоо.

 
НЯМ-ОСОРЫН БАТХҮҮ НЬ:
  • 1979-1989 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын 1 дүгээр сургууль,

  • 1989-1995 онд МУИС-ийг Ой зүйч мэргэжлээр төгссөн.

  • 1995-1997 онд МУИС-д Ой судлалын ухааны магистрын зэрэг,

  • 2009 онд БHСУ-ын Сөүлийн үндэсний их сургуульд Ой, хүрээлэн буй орчин судлалын ухааны докторын зэрэг хамгаалсан. МУИС-ийн профессор.

 

Ажилласан байдал:

 

  • 1997-2008 онд МУИС-ийн Биологийн факультетийн Ой судлалын тэнхимийн багш, ахлах багш,

  • 2001-2002 онд Япон Улсын Ибараки мужийн Ой судлалын хүрээлэнд зочин судлаач,

  • 2003-2004 онд Оросын Шинжлэх ухааны академийн Алс Дорнодын салбарт зочин судлаач,

  • 2008-2010 онд МУИС-ийн Биологийн факультетийн Ой судлалын тэнхимийн дэд профессор,

  • 2010-2013 онд МУИС-ийн Биологи, биотехнологийн сургуулийн захирал,

  • 2013-2021 онд МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн профессор,

  • 2017-2018 онд БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуульд зочин судлаач,

  • 2021-2022 онд МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал.

 

Бүтээлийн жагсаалт:

 

  • Олон улсын импакт фактор бүхий эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэл 25,

  • Дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэл 19,

  • Олон улсын эрдэм шинжилгээний хурлын илтгэл 60,

  • Удирдаж хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр 23,

  • Ном, нэг сэдэвт бүтээл 11.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ