МоАХ-ны ерөнхий чуулган хуралдана

img

 

МоАХ-оос мэдээлэл хийж байна. 

 

МоАХ-ны төлөөлөл "МоАХ-ны удирдах зөвлөл өргөтгөсөн бүрэлдэхүүнээр  өчигдөр хуралдаж, ерөнхий чуулган зарлан хуралдуулах шийдвэр гаргасан. МоАХ-ны дүрмийн дагуу ажлын 30 хоногийн дараа буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр МоАХ-ны ерөнхий чуулган хуралдана. 

 

МоАХ-ны удирдах зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар дүрэмд заасны дагуу Ерөнхий чуулганыг зарлан хуралдуулах тухай ганцхан асуудлыг хэлэлцсэн. Дүрмийн дагуу Ерөнхий чуулган зарлан хуралдаад Их хурлын тов болон хэлэлцэх асуудлыг баталдаг. Тиймээс эхний ээлжинд Ерөнхий чуулганаа хуралдуулна" гэж мэдээллээ.

 

М.Насан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ