С.Амарсайхан: Украинд байгаа Монгол иргэдээ яаралтай татаж авах үүрэг даалгавар өгсөн

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Украин Улсад суугаа Монгол иргэдээ татан авах уу?
Шадар сайд С.Амарсайхан:
-Украин Улсад цаг үеийн нөхцөл байдал хүнд байна. Онц байдал зарласан. Дайны нөхцөл байдал үүсэж болзошгүй учраас улс орнууд иргэдтэй холбоотой арга хэмжээнүүдээ авч хэрэгжүүлж байна. Украин Улсад 60 гаруй Монгол иргэн амьдардаг. Тэдний тал нь эх орондоо ирсэн. Одоо 30-аад иргэн бий.
Өчигдөр Гадаад харилцааны сайдтай ярилцаж,тодорхой үүрэг даалгавар өгсөн. ОХУ дахь Монголын ЭСЯ-тай хамтарч иргэдээ яаралтай татан авах, эх орондоо иргэдийг буцаж ирэхэд нь тусламж дэмжлэг үзүүлж ажиллахыг даалгасан.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ