С.Амарсайхан: "Эрдэнэт Медипас" эмнэлгийн үнэгүй авсан хувьчлалыг цуцална

img

 

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

 

Шадар сайд С.Амарсайхан "Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгөөр 2013 онд нийт 69.5 тэрбум төгрөгөөр баригдсан Эрдэнэт Медипас эмнэлэг, 50 айлын орон сууц, 24 автомашины зогсоол, эмнэлгийн тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл  бүхий төрийн өмчийг хууль бусаар тухайн үеийн Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд төлбөргүйгээр хувьчилсан байдаг. Энэ асуудлыг өнгөрсөн хугацаанд хөндөж байсныг та бүхэн мэдэж байгаа.

 

Өнгөрсөн хугацаанд уг асуудлыг Засгийн газрын хуралдаанд хэд хэдэн удаа танилцуулсан. Ерөнхий сайдаас үүрэг даалгавар өгсөн. Тиймээс Эрдэнэт Медипас эмнэлгийг буцааж төрийн мэдэлд авна. Өөрөөр хэлбэл, ЭМЯ-ны харьяанд шилжүүлж, бүсийн эмчилгээ оношилгооны төв  болгох шийдвэр гаргалаа. Эмнэлгийн барилга байгууламжийг ойрын хугацаанд хүлээж авна. Бэлтгэл ажлыг хангаж байна" гэж мэдээллээ.

 

 

М.Насан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

орхон:
маш зөв
2022-02-24