Х.Алтанхуяг: АН-ын тамганы асуудал шийдэгдсэн

АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:
-...Ерөнхий сайд аа ажлаа хий. Өмнөөс чинь намын удирдлагууд чинь ажлыг чинь хийдэг байж таарахгүй. Монгол Ардын нам Монгол төрийн өмнөөс ажил хийдэг байж таарахгүй. Энэ бол буруу жишиг. Эсвэл Монгол төрд ажил хийх хүн байхгүй болсон уу. Хөгжлийн банкны асуудлыг МАН-ын хурган дарга нараас өөр цэгцлээд өгөх хүн олдохгүй байна уу. МАН боловсон хүчингүй болоод жижгэрсэн гэж үү? Тийм бол хариуцлага үүрээд ажлаа өг. Ажил хийх гэж иргэдийн итгэлээр сонгогдсон. Муу л бол хойд хар овоохой гэдэг шиг Ардчилсан намын улс төрчдийг цоллодог. Төрийн албаны зөвлөл ажлаа хий. Ажлаа хийж чадахгүй бол боль. Бид ажлын хэсэг гаргаад ажиллаж байна. АН гуравдугаар сард намын их хурал хуралдуулна. АН-ын их хурал дээр гол зарчмын зүйлс яригдана. АН хэн нэгэн алтан толгойтой, мөнгөн цээжтэй хорвоод хосгүй даргыг толгой дээрээ залаад, тэрийгээ тойрч бүждэг МАН биш. АН лидер, манлайлагчдаа дагаж явдаг. Гэхдээ нэг лидертэй байдаггүй. Хамтын удирдлагын зарчмаар явах ёстой.
АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг:
-АН гуравдугаар сард ээлжит бус Их хурлыг хуралдуулна. Үүнтэй холбогдуулан тухайн их хурлыг зохион байгуулах төлөөлөгчдийг сонгодог. Чиг үүргийн дагуу төлөөлөгч сонгох бэлтгэл ажлаа хийж байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр иргэн И.Мөнхжаргал АН-ын даргын сунгааг зарлаж байна гэсэн худал мэдээлэл явж байна. АН-ын тамганы асуудал шийдэгдсэн. Ц.Тувааны тамга хүчингүй. С.Эрдэнийн тамга хүчинтэй гэсэн шийдвэр эцэслэн гарсан. И.Мөнхжаргал гэх хүний тамга хүчин төгөлдөр бус хүлээн зөвшөөрсөн нь тэмдэглэгдэн үлдсэн. Намын даргын сунгаан хүчин төгөлдөр бус тамгаар зохион байгуулбал хуулийн хүрээнд яригдана.
...Хууль бус үйл ажиллагаа явуулах гэж буй этгээдэд мэдэгдэж анхааруулж байна. Дотоод сонгуулийн хорооноос мэдэгдэл гаргасан. АН-ын Дотоод сонгуулийн хорооноос ямар нэгэн даргын сунгаа зарлаагүй гэдгийг мэдэгдэж байна.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ