Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган үргэлжилж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар зохион байгуулагдаж буй Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр Хөвсгөл нуурын экосистемд тулгарч буй асуудлыг хэлэлцсэн. Хөвсгөл нуур судлалыг хөгжүүлж, Хөвсгөл нуур судлалын төв байгуулах, хог хаягдлын менежментийг цэгцлэх, газар олголтыг цэгцлэх, аялал жуулчлалын баазыг төлөвлөж, стандарт тогтоох, нүхэн жорлонг устгаж хориглох, усан тээврийг олон улсын стандартад нийцүүлэх талаар хэлэлцсэн юм.
Харин өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Хөвсгөл нуурыг хамгаалах зөвлөмж гаргаж, УИХ, Засгийн газарт хүргүүлнэ. Мөн хөвсгөл нуурыг гаргах төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлнэ гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хэллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ