Капитал банкны 118 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг ЭМДС, НДС-д шилжүүлнэ

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Капитал банкны 118 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг ЭМДС, НДС-д хувь тэнцүүлэн шилжүүлж өгөх ажлыг зохион байгуулах үүргийг ХЗДХЯ, ХНХЯ, ЭМЯ-нд өглөө. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Капитал банкийг 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр татан буулгахад ЭМДЕГ, НДЕГ-т нийтдээ 240 тэрбум төгрөгийн өр төлбөр барагдуулах тооцоо гарсан. Эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Капитал банкны харилцахад байсан бэлэн мөнгөний үлдэгдлээс хоёр даатгалын санд тус бүрт нь 7.7 тэрбум төгрөгийг шилжүүлсэн. Мөн битүүмжилсэн эд хөрөнгөөс ЭМДС-д 36.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг, НДЕГ-т 22.1 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг шилжүүлж өгсөн. ЭМДЕГ, НДЕГ шилжүүлэн авсан эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулж, хөрөнгийг санд төвлөрүүлж байна.
Өнгөрсөн амралтын өдөр ЭМДЕГ, НДЕГ-ын удирдлагуудад Капитал банкны бусад эд хөрөнгийг танилцуулж, битүүмжлэгдсэн эд хөрөнгийг шилжүүлэхээр тохиролцсон" гэсэн мэдээллийг өглөө.
ЭМДЕГ-ын үлдэгдэл төлбөр нь 91.9 тэрбум төгрөг
НДЕГ-ын үлдэгдэл төлбөр нь 74.3 тэрбум төгрөг байна.
118 тэрбум төгрөгийн үнэ бүхий битүүмжилсэн эд хөрөнгүүд
-Үйлчилгээний обькт-44 ширхэг-үнэлгээ 52.4 тэрбум төгрөг
-Үйлдвэр-7 ширхэг-үнэлгээ 1.9 тэрбум төгрөг
-Орон сууц-46 ширхэг- үнэлгээ -32 тэрбум төгрөг
-Газар -82 ширхэг-үнэлгээ 26.6 тэрбум төгрөг
-Зоорь -4 ширхэг-үнэлгээ 2.3 тэрбум төгрөг
-Дуусаагүй барилга -3 ширхэг- үнэлгээ 656 сая төгрөг
Фермийн барилга- 7 ширхэг-үнэлгээ 228 сая төгрөг
-Агуулах, гараж-6 ширхэг-үнэлгээ 564 сая төгрөг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ