М.Билэгт: "Ачлал трейд" компани Хөгжлийн банкнаас зээл авахад би нөлөөлөөгүй

МАН-ын Хяналтын Ерөнхий хороо хуралдаж, Хөгжлийн банкны зээлтэй нэр холбогдсон найман хүнээс тайлбар авах шийдвэрийг гаргасан. Тэд эхнээсээ тайлбар өгөөд эхэлжээ. УИХ-ын гишүүн асан М.Билэгт "Миний үүсгэн байгуулсан, хувьцаа эзэмшдэг “Ачлал трейд” ХХК нь 2010 оноос хэрэгжүүлж эхэлсэн “300 ортой эмнэлгийн барилгын цогцолбор байгуулах” төслийн нэмэлт санхүүжилтэд Хөгжлийн банкнаас 15.0 сая ам.долларын зээлийг 5 жилийн хугацаатай авсан боловч 2018 он, 2019 онуудад төслийн хэрэгжүүлэлт амжилттай явж байгаад 2020 он, 2021 онд “Ковид-19” цар тахлын улмаас төслийн хүрээнд хийгдэх БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ-ын явц ЗОГССОН учраас зээлийн эргэн төлөлтөд 2020 оны 3-р сараас эрсдэл үүссэн юм.
2018 он, 2019 онд Хөгжлийн банк руу зээлийн хүүний зардлыг графикийн дагуу цаг хугацаанд нь 2.4 сая ам.доллар буюу өнөөдрийн ханшаар 6.9 тэрбум төгрөг төлсөн" гэдгийг тайлбартаа дурджээ.
Харин “Ачлал трейд” ХХК Хөгжлийн банкнаас зээл авахад ямар нэгэн байдлаар нөлөөлөөгүй гэдгээ М.Билэгт мэдэгджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ