Х.Нямбаатар сайд цагдаагийн алба хаагчдын эхнэрүүдтэй УУЛЗАНА

img

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар цагдаагийн алба хаагчдын эхнэрүүдтэй уулзана. Тодруулбал, "Цагдаагийн алба хаагчдын эхнэрүүдийн групп"-ийн гишүүд Хууль зүйн сайд Х.Нямбаатарт хандан цагдаагийн цалинг нэмэх, илүү цагийн цалинг олгодог болох, өөр улсын албан хаагчдын цалинтай харьцуулж цахим хуудаснаа байршуулсан нь олны анхаарлыг татсан юм. Тэгвэл цагдаагийн алба хаагчдын эхнэрүүдийн мэдэгдэлд салбарын сайд Х.Нямбаатар хариу өгч, хүлээн авч уулзаж, цалингийн асуудалд анхаарал хандуулахаа цахим хуудсаараа дамжуулж илэрхийллээ. 

 

Тэрбээр, "Цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрийн нөхцөл хүнд, цалин хангамж тааруу нь үнэн. Цагдаагийн алба хаагчдын эхнэрүүдийн групп-ийнхний хэлж буйг ч ойлгож, хүлээн авч байна. Төрийн албан хаагчдын цалин хангамж, ялангуяа цагдаагийн албан хаагчдын цалин хөлс, ажиллах орчин, хангамжтай холбоотой эргэж харах асуудал цөөнгүй бий.

 

Цагдаагийн байгууллагад хийх шинэчлэлийн ажлуудын нэг хэсэг нь энэ асуудал байх ёстой. Группийн гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзъя, нөхцөл байдлыг сонсъё. Олон нийттэй харилцах мэргэжилтнүүддээ уулзалт товлохыг захисан байгаа" гэж бичжээ.

 

М.Насан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос бөөрийг 760,000 долларын үнээр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид таны визээ хагалгаанд орохоор болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахын тулд танд мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Хэрэв та байгаа бол тэд танд бэлэн мөнгө өгдөг Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@gmail.com
2022-02-23
Zochin:
Tsalin taaryy.Bair banzand ch ygyi .dargiinhaa billyardiin mungiig daaval shagnal avna .Tiim l baina shdee.
2022-02-21