Беларусь улс элсэн чихрийн экспортоо хязгаарлалаа

Беларусийн засгийн газар цагаан элсэн чихрийг экспортлоход тусгай зөвшөөрөл өгөхөд зургаан сарын хугацаагаар хязгаарлалт тогтоожээ.
Энэ шийдвэрийн дагуу бүтээгдэхүүний гарал үүслийн орноос үл хамааран цагаан элсэн чихрийг зургаан сарын хугацаанд гадаадын орнууд руу нийлүүлэхгүй байхаар тогтсон гэнэ.
Харин энэхүү шийдвэр нь Засгийн газрын шийдвэрийн үндсэн дээр олон улсын хүмүүнлэгийн тусламж олгохоор нийлүүлж буй бараа бүтээгдэхүүнд хамаарахгүй аж. Засгийн газрын энэ тогтоол хагас жил үйлчлэх юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ