Төрсөн дүү, хүргэн дүү, хүргэн ахаа ажилд томилсон даргад сахилгын шийтгэл оноожээ

img

Авлигатай тэмцэх газраас иргэний ирүүлсэн гомдлын мөрөөр “Замын-Үүдийн Дулааны станц” ТӨҮГ-ын захирал У.Санрайжавт холбогдох ашиг сонирхлын зөрчилтэй үйлдлийг хянан шалгав.

 

 

У.Санрайжав нь 2014-2020 онд Дорноговь аймгийн “Чандмань бадрал” орон нутгийн өмчит хуулийн этгээдийн захирлаар ажиллаж байхдаа төрсөн дүү, хүргэн дүү, хүргэн ах нарыг ажилд томилсон бөгөөд ингэхдээ “ашиг сонирхлын зөрчил үүссэн талаарх мэдэгдэл” гаргах хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, сонгон шалгаруулалт зарлахгүйгээр хамаарал бүхий этгээдүүдээ шууд томилжээ.

 

Авлигын эсрэг хуульд заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах” гэснийг зөрчсөн “Замын-Үүдийн Дулааны станц” ТӨҮГ-ын захирал У.Санрайжавд хариуцлага тооцуулахаар албан бичиг хүргүүлснээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 05 дугаар тогтоолоор сахилгын арга хэмжээ авсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
Гол нь ажлаа сайн хийж байвал болно шүүдээ. Эхлээд ажлыг нь дүгнэх хэрэгтэй.
2022-02-15
Зочин:
Энэ тавинбэх гэж маш чадвар муутай сайд бна ЭХ салбар дамбуу болж бна даа урьд нь ийм болж бгаагуй шуу дээ засаад явахэрэгтэй дээ
2022-02-15
зөв шүү их бага гэхгүы хариуцлага тооцох хэрэгтэы
2022-02-15
Зочин:
Сахилгын арга хэмжээ гэдгийг цалинг нь нэмэх буюу өөр албан тушаалд дэвшүүлэн ажиллуулна гэж МАН-ын дүрэмд заасан байна
2022-02-15