Монголын ардчилсан холбооны үндэсний зөвлөгөөн болно

Монголын Ардчилсан холбооны гишүүд мэдээлэл хийж байна.
Иргэн Д.Монголхүү "Би 1999 оны Монголын Ардчилсан холбооны гишүүн. У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа нэгэн ноцтой мэдэгдэл хийж байсан. "Чөлөөт эдийн засаг гэж байхгүй. Би тэгж ойлгож байгаа" гэсэн. Мөн УИХ-ын Н.Учрал "хэн дуртай нь жагсаж, цугладаг боллоо" гэж хэлсэн. Үүнээс Монгол Улсын өнөөдрийн нөхцөл байдал ямар байгааг дүгнэж болно. Хариуцлагатай төрийн албан тушаалтнууд нь дээрх мэдэгдэл хийж байна. Энэ бүхэн нь 1990 оны өмнөх дарангуйллын нийгэм рүү буцаагаад чирээд байна гэдэг нь харагдаад байна. Үүнийг эсэргүүцсэн. Хүлээлт горьдлого, найдлага байсан. АН-ыг гарч ирээд иргэдээ хамгаалах байх гэж хүлээж байсан. Бодит байдал дээр эсрэгээрээ болсон. АН иргэдээ хамгаалах нь битгий хэл өөрийгөө яах уу гэсэн тулаанд ороод хүчээ барсан байгааг нийгэм харж байгаа.
Төрийн эрхийг барьж байгаа МАН-ын эсрэг зогсож чадах хүчин бол МоАХ. Тиймээс Монголын ардчилсан холбооны гишүүд, үүсгэн байгуулагчдын үндэсний зөвлөгөөнийг хоёрдугаар сарын 18-ны өдөр МҮЭСТО-нд зохион байгуулна" гэж мэдээллээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ